UBLife Logo
Newsfeed

Жижи Хадид экс Зейн Малик, Селена Гомез нарт 'амжилт хүсэв'

Ub.life
Ub.life
Жижи Хадид экс Зейн Малик, Селена Гомез нарт 'амжилт хүсэв'

Зейн Малик, Селена Гомез нар болзож эхэлсэн гэх мэдээлэл тархаад байна. Өнгөрсөн долоо хоногт Кларисса Гарсиа нэртэй ТикТокын хэрэглэгч энэ талаар дэлгэсэн нь тун удалгүй интернэтэд вайрел болжээ. Тэрбээр алдартнуудын үйлчлүүлдэг Нью-Йоркын нэгэн ресторанд найзынхаа хамт ажилладаг бөгөөд найз нь Зейн Малик, Селена Гомез нарыг хамт оройн зоог барихаар тэдний ресторанд ирсэн төдийгүй гар гараасаа хөтлөлцсөн байсан гэж Гарсиад хэлсэн байна. 

Тэгвэл энэ мэдээллийг Зейн Маликын экс найз бүсгүй Жижи Хадид хэрхэн хүлээж авах бол гэсэн асуулт олны анхаарлыг татаж эхэлсэн. Зейн Малик тогтвортой, аз жаргалтай байж, охин Кайтайгаа ойр дотно харилцаатай хэвээр байвал түүний хэнтэй болзох нь чухал биш Жижи Хадид гэж ярьсан тухай ойрын эх сурвалж  Us Weekly-д мэдээлжээ

Селена Гомез хэдхэн хоногийн өмнөх ТикТок бичлэгтээ харж явдаг, таалагддаг хүн ч байхгүй хэмээн дурдаж байсан ч удалгүй Зейн Маликтай болзож байгаа гэх цуурхал ийнхүү тархаад байна. Хоёр дуучны хэн нь ч энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа юм. Харин тэд инстаграмд бие биенээ дагадаг гэдгийг Кларисса Гарсиа ТикТок бичлэгтээ дурджээ.

Дашрамд дурдахад, Жижи Хадид, Зейн Малик нар 2015 оноос хойш болзож эхэлсэн бөгөөд дунд нь хэд хэдэн удаа салж нийлсэн ч 2020 оны есдүгээр сард охин Кайгаа өлгийдөн авсан билээ. Гэвч хос хоёр 2021 онд харилцаагаа албан ёсоор дуусгаж байгаагаа зарласан юм. 

Эх сурвалж: Daily Mail

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.