Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хөрөнгийн биржээр нүүрс арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ


Хөрөнгийн биржээр нүүрс худалдаалж эхэлсэн туршилтын гурван сарын хугацаанд 370.6 тэрбум төгрөгийн орлого олсон талаар Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай танилцуулав. 2023 он гарснаас хойш Монголын эдийн засагт сэргэлт ажиглагдаж, эхний хоёр сарын дүн мэдээллээр эдийн засаг 8.1 хувийн өсөлттэй гарсан. Эдийн засаг ингэж өсөлттэй гарахад уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлсэн байна. Тодруулбал, энэхүү 8.1 хувийн өсөлтийн 6.3 хувь нь нүүрсний экспортоос бий болжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаж, Монголын хөрөнгийн биржээр анхны туршилтын нүүрсний дуудлага худалдаа явуулж эхэлснээр дээрх нааштай үр дүн эдийн засагт бий болоод байна гэж УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ онцолсон юм. 

Эрчим хүчний нүүрсийг уурхайн аман дээрээс 9.5 ам.доллараар худалддаг байсан бол хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээс хойш 73 ам.долларт хүрч, үнэ нь 7.5 дахин нэмэгджээ. Мөн коксжих нүүрсийг уурхайн амнаас 60-62 доллараар арилжаалдаг байсан бол 187 орчим ам.долларт хүрч, үнийн хувьд гурав дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр далд эдийн засагт ямар боломж байсан нь ийнхүү ил болоод байна гэж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тодотгов. 

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай  хэлэхдээ, Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу банкууд олон нийтийнх болох ажил хийгдэж байна. Энэ жилийн 6-р сарын 30-наас өмнө энэ ажил дуусах ёстой. Одоогийн байдлаар Төрийн банк, Голомт банк IPO гаргаад байгаа бөгөөд бусад банкууд бэлтгэл ажлаа хангаж байгаа гэсэн юм.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.