Дуучин Лана Дель Рей, хөгжимчин Эван Виникер нар сүй тавьсан талаар Billboard сайт мэдээллээ.
Ес дэх цомгоо гаргаад удаагүй байгаа 37 настай дуучин бүсгүй хэдэн сарын өмнөөс Виникертэй болзож эхэлсэн билээ. Хос хоёр өдийг хүртэл харилцаагаа ихэд нууцалсаар ирсэн ч хэд хэдэн удаа хамт явж харагдсан юм.

Харин тэрбээр саяхан болсон Биллбоардын Women In Music Awards шагнал гардуулах ёслол хүрэлцэн ирэхдээ сүйн бөгж зүүсэн байжээ.

Түүний сүй залуу Эван Виникер нь Steel Train инди рок хамтлагийн хөгжимчин байсан бөгөөд өдгөө Range Media-ийн хувь эзэмшигч, менежерээр ажилладаг аж.

Steel Train хамтлагийн уран бүтээлч, Виникерийн дотны анд Жек Антоноф Лана Дель Рейтай тогтмол хамтран ажилладаг. Хамгийн сүүлд тэд Дель Рейгийн Did You Know There’s a Tunnel Under Ocean Blvd шинэ цомогт хамтарчээ.
Эх сурвалж: Billboard