Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл


Парламентад суудалтай гурван намын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Засгийн газарт танилцуулснаар шинэ төслийг УИХ-д өргөн барихаар болжээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар уг төсөлд өгөх 30 гаруй саналыг хэлэлцсэнээс иргэдийн анхаарлыг татаж байсан өөрчлөлтүүдийг дор тоймолъё. 

Тогтолцоо

УИХ-ын сонгуулийн тогтолцоог холимог буюу 50 хувь нь мажоритар, 50 хувь пропорциональ байхаар тусгажээ. Үүгээр УИХ-д сонгогдох 76 гишүүний 38 нь тойргоос, 38 нь намын жагсаалтаар сонгогдох юм. 

Эмэгтэйчүүдийн квот

Намын жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь эмэгтэй байх, 38 дэвшигчийн нэрсийг саналын хуудаст дараалуулахдаа эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар бичнэ. Монгол Улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд өмнө нь энэ хүйсийн квотыг 30 хувиас дээш хуульчилж байсан удаагүй. Энэ удаа тэгш оролцоог хангах зарчмыг анх удаа ханган тусгажээ. 

Босго

Улс төрийн намууд парламентын босгоор алхах хамгийн бага хувийг 3 хувиар шинэ төсөлд заажээ. 

Зардал

Сонгуулийн зардлыг бууруулахтай холбогдуулан сурталчилгааны зурагт самбар, ухуулагч нар, шадар туслахуудын тоог өмнөхөөс цөөн байхаар тохирсон байна. 

Гадаадад байгаа сонгогчид

Гадаадын улс орнуудад сурч, ажиллаж, амьдарч байгаа сонгуулийн насанд хүрсэн Монгол Улсын иргэдийн УИХ-ыг сонгуульд саналаа өгөх эрхийг хангахтай холбоотой заалтыг төсөлд тусгажээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн сацуу Улс төрийн намын хууль бус санхүүжилтийг хязгаарлах хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барихыг Засгийн газар санал болгосон байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн намууд хууль бусаар ямар нэгэн хэлбэрийн санхүүжилт авсан тохиолдолд татан буугддаг, хууль бус хандив өгсөн этгээд нь Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээдэг системийг бий болгохыг мөн даалгажээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг энэ оны зургадугаар сарын 20-ноос өмнө батлах ёстой. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
2
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
3
2022.06.11
Street style | "Би Нэгдий" залуусын өдөрлөгөөр...
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.