
Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар Антальяагийн Их дуулга тэмцээнд хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа
ДАШТ-ий өмнөх сүүлчийн сорил болох Антальяагийн Их Дуулгын хөнгөн жингийн барилдаанууд өнөөдөр явагдаж байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд зодоглосон Г.Наранцэцэг Испани, Туркийн бөхчүүдийг ялж, Б.Баасанхүүд ялагдсан ч дагах барилдаандаа ӨАБНУ-ын тамирчинг ялснаар Германы бөхтэй хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Харин Б.Баасанхүү Францын бөхөд ялагдснаар Аманда Лиматай хүрлийн төлөө барилдана. Медалийн төлөөх барилдаанууд 22:00 цагаас эхэлнэ.
Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд зодоглосон Б.Эрхэмбаяр мөнгөн медалийн болзол хангаад байна.