UBLife Logo
Newsfeed

Хоёрдугаар эмнэлэг сонгодог ХӨГЖМӨӨР ЭМЧЛЭХ булантай боллоо

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хоёрдугаар эмнэлэг сонгодог ХӨГЖМӨӨР ЭМЧЛЭХ булантай боллоо

Өнөөдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь (УХТЭ) үйлчлүүлэгчдэдээ зориулан сэтгэл заслын эерэг нөлөө үзүүлэх, эмнэлгийн орчинд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор сонгодог "Хөгжимийн булан"-г нээлээ.

Хөгжмийн эмчилгээ нь эмчлүүлэгчийн сэтгэл санааг тогтворжуулах, сэтгэл хөдлөл, бие махбодийн асуудлыг тодорхойлох, булчин суллахад эерэг нөлөө үзүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан учраас олон улсад эмнэлгүүдэд энэхүү аргыг ашиглаж, хөгжмийн буланг ашигладаг аж.

Түүнчлэн уг нээлтийн өдөрт зориулан “Хөгжмөөр эмчлэхүй” өдөрлөгийг мөн зохион байгууллаа. "Хөгжмөөр эмчлэхүй" өдөрлөгт хавдарын эмнэлгийн эмч, ажилтнууд, эмчлүүлэгчид, үйлчлүүлэгчид оролцож, Монгол Улсын консеваторын хөгжимчидийн уран бүтээлийг үзэж, таашаасан юм.

Нээлтийн үеэр Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн захирал Б.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ "Бид үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай орчинг бүрдүүлэхийн төлөө, нөгөөтэйгүүр эмчлүүлэгч, эмч ажилтныхаа стрэссийг тайлах зорилгоор дээрээс хойш бодож явсан "сонгодог хөгжмийн буланг"-аа хийх боломж бүрдэж, өнөөдөр ийнхүү нээж байгаадаа баяртай байна. Эмнэлгийн орчинд хөгжмийн булан байх нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, үйлчлүүлэгчдийн сэтгэл санааг тайвшруулах, ажилчдын стрессийг тайлах боломжтой бөгөөд хүн сайхан хөгжим сонссоноор тухайн хүн айж сандрах биш, асуудлын гарцыг шийдэхийн төлөө эрмэлзэх нөхцөл бүрддэг гэж үздэг. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан учраас олон улсад эмнэлгүүд энэ аргыг их түгээмэл ашигладаг. Манай эмнэлгийн зүгээс хөгжмийн сургуулиуд, энэ төрлийн ААН-үүд, хувь хүмүүстэй хамтран энэхүү сонгодог хөгжмийн булангаа тогтмол ажиллагаатай байх тал анхаарна. Эхний ээлжинд 7 хоногтоо 2-3 удаа урилгаар хөгжимчид авчирч тоглуулж байхаар төлөвлөсөн. Уг төслийг хэрэгжүүлэхэд дэмжсэн яаралтай тасгийн хамт олон, амбулаторийн хамт олон, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийхэндээ талархаснаа илэрхийлье" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.