UBLife Logo
Эрүүл мэнд

Хаврын нозоорлыг давахын тулд үүнийг хийгээрэй

Ub.life
Ub.life
Хаврын нозоорлыг давахын тулд үүнийг хийгээрэй

Хаврын улиралд нозоорох, нойр ханахгүй байх, ажлын идэвхгүй болох, сэтгэл санаа хямарч тогтворгүйжих, ханиад томуунд амархан өртөх нь элбэг тохиолддог. Үүнийг бид “Хаврын ядаргаа” гэж нэрлэдэг.

Хүйтний улиралд жимс ногоо, амин дэмийн хэрэглээ бага байснаас хүний биеийн нөөц витамин багасдаг. Ингэснээр дархлаа суларч халдварт өвчин тусахдаа амархан болдог. Иймд хаврын улиралд хүний биед витамин болон уураг дутагдаж эхэлдэг байна.

Бид хэрхэн ядрахгүй байх вэ?

Дархлаагаа сайжруулахад биднээс өдөр тутамдаа хийдэг, хэрэглэдэг зарим зүйлсдээ бага зэргийн өөрчлөлт оруулахад л хангалттай. Тиймээс маргааш гэж хойш суулгүй яг одооноос өөрийнхөө эрүүл мэндийн төлөө дараах аргуудаас амьдралдаа хэвшүүлээрэй.

  • Дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх

  • Сэтгэлзүйгээ тайван байлгах

  • Амин дэмтэй, хөнгөн хоол хүнс хэрэглэх

  • Архи, тамхины хэрэглээг багасгах

  • Сайн чанарын өөх тос хэрэглэх

  • Нэмэлт амин дэм хэрэглэх (Гэхдээ нэмэлт амин дэм хэрэглэхийн тулд та ямар төрлийн амин дэм дутагдаж байгааг оношлуулж зөв тунгаар хэрэглэх нь чухал).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.