UBLife Logo
Newsfeed

Тэйлор Свифт "The 1975" хамтлагийн дуучин Мэтти Хилитэй үерхэж буйг зарлалаа

Тэйлор Свифт "The 1975" хамтлагийн дуучин Мэтти Хилитэй үерхэж буйг зарлалаа

Тэйлор Свифт саяхан өөрийн найз залуу Жоэ Алвинаас салж шуугиан тариад авсан. Харин The Sun болон Page Six сайтуудын мэдээлж буйгаар тэрээр The 1975 хамтлагийн дуучин 34 настай Мэтти Хилитэй үерхэж эхэлсэн гэнэ. Тэд үерхээд хоёр сар л болж байгаа боловч нэг нэгэндээ ухаангүй хайртай, бас хором ч холдож чадахгүй байгаа тухай эх сурвалж мэдээлжээ. 

Тэд бараг 10 жилийн өмнө хэсэгхэн хугацаанд уулзаж байсан ч тэдний хувьд цаг нь таараагүй учрал байсан бөгөөд одоо тэд хамтдаа үнэхээр жаргалтай байгаа тухай мөн мэдээлжээ.

Тэйлор Свифт хуучин найз залуугаасаа салж буй тухай мэдээлэл өнгөрсөн сард гарсан ч тэд хоёрдугаар сард хэдийнээ харилцаагаа зогсоосон байсан гэнэ. Тиймээс Тэйлор хэн нэгэнтэй давхар үерхээгүй болохыг баталж байгаа аж. 

Тэдний аль аль нь аялан тоглолтоор явж байгаа бөгөөд бие биетэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
2
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.