UBLife Logo
Newsfeed

Оросын уран гулгагчид Монголд дэлгүүр хэсэж буй зургаа олон нийтийн сүлжээнд байршуулжээ

Оросын уран гулгагчид Монголд дэлгүүр хэсэж буй зургаа олон нийтийн сүлжээнд байршуулжээ

Өнгөрөгч долоо хоногт Монгол улсад ирж үзүүлбэрүүдээ үзүүлсэн ОХУ-ын шилдэг уран гулгагчдын тухай мэдээлэл Sports.ru сайт дээр гарчээ. 

Нэрт уран гулгагчид болох Елизавета Туктамышева, Дмитрий Алиев болон Марк Кондратюк нар Улаанбаатар хотод дэлгүүр хэсэн явж буй зургууд олон нийтийн сүлжээнд тавигдаж, маш их хандалт авсан байна.

"Биднийг халуун дотноор угтан авсан Монголчуудад баярлалаа. Дахин дахин баярлалаа" хэмээн уран гулгагч Дмитрий Алиев зургууд дээрээ тайлбар бичжээ.

Мөн уран гулгагч Марк Кондратюк "Дотноор хүлээн авсанд маш их баярлалаа. Үнэхээр сайхан аялал байлаа. Бас Монголын гайхалтай үзэгчдэд баярлалаа! Удахгүй илүү олон зураг оруулна аа" хэмээн бичжээ.

Тус зургууд нь Telegram сайт дээр тавигдсан бөгөөд хүмүүс "Ямар загварлаг гоё малгай вэ? Би ч гэсэн авмаар байна", "Монгол хувцас зохиж байна", "Гоё тоглолт болсон байх даа" зэрэг олон эерэг сэтгэгдэл үлдээсэн байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
27
6
39
2
1
2
0
13

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.