UBLife Logo
Newsfeed

Тэйлор Свифтийн тоглолтыг үзсэн нүдний линзээ 10 мянган доллараар зарахыг оролджээ

Тэйлор Свифтийн тоглолтыг үзсэн нүдний линзээ 10 мянган доллараар зарахыг оролджээ

Тэйлор Свифтийн нэгэн фэн "The Eras Tour" тоглолтыг үзэх үедээ зүүсэн нүдний линзээ зарахаар зар оруулжээ. Тус фэн Depop хэмээх зарын сайт дээр зургийг нь байршуулж, 10 мянган долларт зарна гэх зар оруулсан байна. Энэхүү зар сошиалд түгсэн даруй тэрээр "Би зүгээр л тоглож байсан юм" гэж хэлсэн боловч яг үнэндээ түүнийг нь авах бодолтой хэд хэдэн хүн гарч ирсэн гэвэл яах вэ?  

Зарим фэнүүд түүний тоглолтыг үзэж чадаагүйдээ, үзэх боломжгүй байгаадаа ихээхэн гуниглаж байгаа бөгөөд энэхүү зарыг хараад "Яагаад болохгүй гэж?" хэмээн бодсон бололтой.

Маш олон сэтгэгдэл "Мөнгөтэй байсан бол би авах л байсан", "Би тасалбар аваагүй байсан бол үүнийг худалдаж авах байсан" гэх мэтээр үргэлжлэх аж.

Хүмүүс шүтдэг хүмүүсийнхээ хачин зүйлийг худалдан авах нь тийм ч сонин үзэгдэл биш юм.

Жишээ нь YouTuber Белле Делфин өөрийн орж хэвтсэн ванны усаа зарж байсан юм. Хүмүүс түүнийг нь худалдан авч, бүр ууж байгаа бичлэгээ хүртэл хийж байсан билээ. Тэгэхээр энэхүү зар тийм ч боломжгүй зүйл биш бололтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
3
2
1
0
0
1
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.