Их Британийн эмч нар гурван хүний ДНХ нийлүүлэн үр хөврөл гаргаж авах туршилтыг 2016 оноос хойш хэрэгжүүлсэн нь амжилттай болж, энэ лхагва гарагт гурван хүний ДНХ-тэй анхны хүүхэд Лондон хотноо төрсөн талаар "The Guardian" мэдээллээ.

Эрдэмтэд хуруу шилэнд үр суулгах энгийн аргаар эр бэлгийн эсээс үр тогтсон өндгөн эсийг дахин хуваагдаагүй байхад эцэг эхийн хромосомыг гарган авч эрүүл эмэгтэйн өндгөн эсэд суулгах аргыг ашиглажээ. Ийн гурван ДНХ нийлүүлсэн үрийн удамшлын митохондри гажигтай төрөх магадлал 2-5 хувь хүртэл буурдаг боловч зарим судлагдаагүй талууд бийг ч эрдэмтэд онцолжээ. Митохондрийн улмаас булчингийн дистрофи, зүрх судасны өвчлөл, оюуны хомсдол зэрэг өвчин үүсдэг.
Их Британид 200 хүүхэд тутмын нэг нь, дэлхий даяар 5000 хүн тутмын нэг нь митохондрийн өвчинтэй төрж байна.
Эх сурвалж: NBC