Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Хүн бүрийн амьдралд тохиодог хамгийн чухал 5 эргэлтийн цэг


Бидний амьдралд эргэлт буцалтгүй өөрчлөлт орж, бүх зүйл дахин өмнөх шигээ байхаа больдог чухал өөрчлөлтийн цэгүүд гэж байдаг. Бүхнийг харах өнцөг өөрчлөгдөж, зорилго чиглэл, үзэл бодол, амьдралын хэв маяг хүртэл өөрчлөгдөж орхидог, гэхдээ одоогийн байгаа таныг бүтээсэн бас цаашид илүү сайхнаар бүтээхэд тусалдаг тэр л амьдралын цэгүүдийг хамтдаа сонирхоцгооё. Та яг одоо аль үе дээрээ ирээд байна вэ?

Эхний үе шат: Ахлах сургуулиас оюутан болох үе (17-18 нас)

Энэ үед бид ахлах сургуулиа төгсөн амьдралын өөр үе шат руу хөл тавьдаг. Ямар мэргэжил сонгох уу, цаашид юу хийх үү, ажиллах уу, их сургуульд сурах уу, эндээ үлдэх үү гадаад руу явж сурах уу гээд бүх зүйл шийдэгдэх хамгийн чухал үе гэж хэлж болно. 

17 насанд нь эргэлтийн цэг тохиож, алдар нэрд хүрч чадсан маш олон алдартнууд байдаг.

Жишээ нь дэлхийд алдартай хачиртай талхны сүлжээ ресторан болох "Subway"-ийн эзэн Фред Делука. Тэрээр их сургуульд суралцахыг хүсэж байсан ч төлбөрөө төлөх боломжгүй байжээ. Тиймээс 17 насандаа 1,000 долларын зээл авч, өөрийн бизнесийг эхлүүлэхээр шийджээ. Тэгснээр тэр сургалтын төлбөрөө төлөх боломжтой болно хэмээн бодсон учир зориглоод хачиртай талхны газар нээсэн байна. Удалгүй түүний эхлүүлсэн бизнес бага багаар томорсоор дэлхийн хамгийн алдартай сүлжээ ресторан болон тэлсэн билээ. Сургуульд сурах мөнгөгүй ч түүнийгээ олохын тулд зориглон гаргасан энэхүү шийдвэр, эргэлтийн мөчөө тэр хамгийн ихээр нандигнан, талархаж явдаг гэнэ. 

Хоёр дахь үе шат: Их сургуулиас ажлын талбарт орох үе (21-27 нас)


Бид гэр бүл, хичээл сургуулиас ажлын талбарт шилжиж буй үе энэ насанд тохиодог. Хүмүүстэй харилцах харилцаа, ажлын байр, хамт олон, карьерын том эхлэл тавих гэх зэрэг чухал шийдвэрүүд энэ үед гардаг. Бид сургуульд сурч байх үедээ хангалттай том болж, бие дааж эхэлсэн хэмээн боддог ч ажлын талбарт гарч ирээд бүх зүйл өөрчлөгддөг. Төсөөлөл бодит байдал хоёр харшилдах бас аливаа зүйлд дасан зохицох, өөрийгөө харуулах хүсэлд шатаж байдаг үе.

21-27 насанд нь тохиосон эргэлтийн цэгтээ зоримог алхам хийж, өөрийгөө өөрчилж, дахин бүтээж чадсан хүмүүсийн түүхүүд олон бий.

Франсуа Рейхани бол залуу саятан эр. Тэр 7 насандаа айлуудын хаалгыг тогшин календарь зардаг байсан бөгөөд дунд болон ахлах сургуульд байхдаа олон төрлийн жижиг наймаа хийхийг оролдож байжээ. 18 насандаа Volkswagen машин борлуулдаг ажилд орсон байна. Гэхдээ тэрээр "Би маш муухай зан чанартай хүн болж буйгаа анзаарсан. Би сайн хүн биш байгаагаа ойлгоод бүх зүйлийг өөрчлөхийг хүсэж эхэлсэн. Тиймээс би нэн түрүүнд өөрийгөө өөрчлөхөөс эхэлж, дараа нь бизнес хийхээр зориглосон" хэмээн эргэлтийн цэгийнхээ тухай ярьжээ. Тэр 21 насандаа өөрийн бизнесийг эхлүүлсэн ба хувь хүнээ ч өөрчилж, "Хүмүүст сайхан сэтгэлээр хандах хамгийн чухал, харин мөнгө бас бизнес үүний дараа орно" хэмээн үзэж, бүх зүйлийг шинэ арга барилаар хийжээ. Тэр Техас мужийн Даллас хотноо "Bar Stellar"-ийг нээж, удалгүй "La La Land Kind Cafe" хэмээх газрыг нээсэн байна. Одоо 27 настай тус залуу кафедаа эцэг эхгүй, асрамжийн газар амьдардаг хүүхдүүдийг ажилтнаар авч, тэдэнд сайхан ирээдүйг бий болгохоор тусалдаг байна.

Гурав дахь үе шат: 30 насны өөрчлөлт (28-33)

Энэ насандаа бид их бага хамаагүй ямар нэгэн байдлаар заавал өөрчлөлт хийдэг. Та ажилладаг газраа бат үлдэхээр шийдэх үү эсвэл өөр зүйл туршиж үзэх үү, шинэ чадвараа харуулж, улам бүр нээхийг оролдох уу хэмээн бодно. Бас таны амьдралд зөвхөн ажил гэхээс гадна маш олон төрлийн чухал зүйлс нэмэгдсэн байдаг. Гэр бүл, үр хүүхэд, тогтвортой байдал, зээл, эд хөрөнгө гэх мэт анхаарал хандуулах сэдэв олон болдог. Ажлаа солих, мэргэжлээ ч солих, гэнэтийн байдлаар том шийдвэр гаргах, өөр зорилго бий болгох гэх мэт том өөрчлөлтүүдийн хүмүүс энэ насандаа хийдэг байна.

28-33 насанд зориглон хийсэн алхам нь гайхалтай ирээдүйд хөтөлж, үргэлж хичээж, хүсэж ирсэн зүйлдээ хүрч чадсан хүмүүсээс урам аваарай.

Glossier брэндийг үүсгэн байгуулагч Эмили Вэйсс 25 насандаа "Vogue" сэтгүүлд ажилладаг байжээ. Тэр үедээ ажлаа эхлэхээс өмнө үүрийн 4 цагт босож өглөөний 8 хүртэл өөрийн бүтээсэн "Into the Gloss" нэртэй гоо сайхны блог дээрээ бичвэр нийтлэн хөгжүүлж ажилладаг байж. Тэр урт хугацаанд өглөө болгон ажлынхаа өмнө босоод өөрийн блог дээр ажилласаар 29 насандаа ажлаасаа гарч, өөрийн төсөл дээрээ 2 сая долларын хөрөнгө оруулалтыг босгож чаджээ. Ажлаасаа гарсны дараа тэр цөөхөн хүнтэй багийг цалинжуулж, хүн бүхэнд зориулсан боломжийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж эхэлжээ. Одоо тэрээр 34 настай бөгөөд компани нь 1.2 тэрбум долларын үнэтэй болжээ.


Бидний амьдралдаа хийж буй эргэлт бүр шинэ зүйлийг мэдрэх, ухаарах бас дахин эхлэх боломж болдог. Яг үүн шиг та ямар нэгэн хүрд эргүүлээд бэлэг авахыг мөн хүсэж байна уу? 

Яг одоо дижитал сувгаар 2.5 GB-аас дээш дата багц аваад “Datadi” хүрд эргүүлэн олон бэлгийн эзэн болох боломжтой шинэхэн урамшууллыг Юнител компаниас зарлаад байна. Toki апп болон Unitel апп, онлайн банк ашиглаад датагаа аваад маш олон бэлгээс сонгон авах боломжтой. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

Дөрөв дэх үе шат: Дунд үеийн өөрчлөлт (38-45 нас)


Маш олон хүний амьдралд энэ үе хамгийн чухал байдаг. Эрсдэл ихтэй бас маш их зүйл ухаарах мөч. Энэ үед аливаа шийдвэрийг нухацтай бодож гаргах хэрэгтэй ба олон зүйл дээр хариулт хайж эхэлдэг. Өөрийгөө ямар хүн байлгахыг хүссэн, одоо ямар хүн байгаа хоёр дээрээ ихээхэн зөрчилдөж магадгүй эмзэг үе. Гэхдээ энэ үед тохиох эргэлтийн цэг нь маш чухал бас олон талаараа сайн зүйл рүү хөтөлдөг. Илүү тогтвортой байдал руу чиглэсэн байдаг гэсэн үг.

38-45 насандаа эргэлт хийж, амжилтад хүрэх гайхалтай боломжууд бий. Бүхнийг илүү өөр өнцгөөс харж, зорилгодоо хөтлөгдөн шинэ зүйлийг хийж чадсан хүмүүсийн түүхээс бид олон зүйлийг харж болно.

Америкийн бизнес магнат Сэм Уалтон бол "Walmart" сүлжээ дэлгүүрийн эзэн билээ. Тэр их сургуулиа төгсөөд армид элсэн орж, тэндээ Ахмад цол хүртлээ дэвшин алба хаасан байна. Тэр цэргээс халагдсаныхаа дараа хэсэг хугацаанд маш олон төрлийн бизнес эхлүүлэхээр оролдож байсан ч бүгд дампуурч, бууж өгөхийн даваан дээр ирээд байжээ. Гэхдээ тэр дахин нэг зориглон үзэхээр шийдэж, өмнө нь гаргасан бүх алдаагаа эргэн харж, өөрөөр оролдож үзсэнээр 1962 онд 44 настайдаа "Walmart" сүлжээ дэлгүүрээ нээж чаджээ. Одоо тус сүлжээ дэлгүүр 400 тэрбум долларын үнэ цэнтэй болоод байна. 

Тав дахь үе шат: 50 насны өөрчлөлт (50-55 нас)

Энэ үеэс бүх зүйлийг илүү томоор харж эхэлдэг. Бас илүү тогтвортой байдал дунд орсон учраас яаран шийдвэр гаргах, том алдаа хийх гэх мэт зүйлээс зайлсхийж чаддаг. Гэр бүлдээ улам бүр анхаарах мэдрэмж нэмэгдэж, өөрийн тухтай таатай байдлыг мэдрэх сайхан санагддаг. Бас өнгөрснөө эргэн дурсах нь нэмэгдэнэ. Одоо цаашид юу хийх, ямар сайхан зүйл хийх боломж байна, яавал өөртөө таатай байх, илүү чухал зүйл хийх талаар бодож эхэлдэг. 

50-55 насандаа ямар нэг зүйл хийхэд оройтсон гэж хэзээ ч битгий бодоорой. Ямар ч үед ямар ч насанд хүн боломж гаргаж, өөрчлөлт хийх чадалтай байдаг. Жишээ маш олон бий шүү.

АНУ-ын хамгийн алдартай тогоочдын нэг болох Жулиа Чайлд 50 насандаа анх удаа зурагтын нэвтрүүлгээр хоолны шоу хөтөлжээ. 27 үзэгч тэрхүү нэвтрүүлгийн дараа утасдаад дахиад ийм нэвтрүүлэг үзэхийг хүссэн гэнэ. Түүний гэр бүлд ямар ч мэргэжлийн тогооч байгаагүй бөгөөд 30 нас гарах хүртлээ тэр огт хоол хийж чаддаггүй байснаа дурссан байна. Тэрээр 50 насандаа алдартай болж эхэлсэн бөгөөд түүний тухай кино хүртэл хийгдсэн билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
19 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
2
1