UBLife Logo
Newsfeed

Таны хувийн өнгө ямар улиралтай төстэй вэ?

Ub.life
Ub.life
Таны хувийн өнгө ямар улиралтай төстэй вэ?

Сүүлийн үед дэлхий даяар personal color буюу хувийн өнгө гэх ойлголт анхаарал татах болжээ. Хувийн өнгийг тухайн хүний арьсны өнгө, үсний төрөлхийн болон нүдний өнгөн дээр нь суурилан тодорхойлдог. Хувийн өнгөө олж мэдсэнээр та өөрт төгс тохирох өнгөнүүдийг мэдэж авах агаад нүүр будалт, үсний болоод хувцасны өнгө цаашлаад ямар материалтай, ямар хээтэй хувцас төгс зохицож болохыг хүртэл мэдэх бололцоотой юм. Та хувийн өнгөө ашиглан өөрийн сул талаа далдалж, давуу талаа тодруулан өөртөө итгэлтэй, төгс харагдах бүрэн боломжтой. Personal color нь ерөнхийдөө дөрвөн улиралд хүйтэн, дулаан гэх байдлаар хуваагддаг.


Хаврын дулаан өнгө

Ийм өнгө аястай хүмүүс гоёмсог, тансаг дүр төрхийг бүрдүүлснээр бусдад ая тухтай байдлыг мэдрүүлэх бололцоотой. Хаврын дулаан агаартай харьцуулахад үл ялиг бараан өнгөнөөс бүрддэг.

Өвлийн сэрүүн өнгө

Энэ төрлийн хүмүүс хүчирхэг дүр төрхтэй, хүйтэн өнгөнүүдтэй зохицдог нь нэрнээс илт байгаа биз? Ихэвчлэн дур булаам, өвөрмөц харагддаг хүмүүс л ийм өнгөтэй байдаг.

Намрын дулаан өнгө

Хаврынхтай дүйхүйц дулаан өнгөтэй хүмүүс залуу, сэргэлэн, эрч хүчтэй дүр төрхтэй байдаг. Тэд өнгөлөг өнгөнүүдтэй нийлэмжтэй, тун ч зохицонгуй харагддаг бөгөөд хаврын тунгалаг дүр төрхтэй адилхан загвар бүрдүүлэхийг зөвлөж байна.

Зуны сэрүүн өнгө

Ийм өнгө аястай хүмүүс цэвэр, хөгжилтэй дүр төрхтэй байдаг. Цэвэр, сэрүүн, дэгжин, тансаг хэв маяг тэдэнд илүү тохиромжтой.

Эх сурвалж: TheSungkyunTimes.com

Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Энхжин 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.