UBLife Logo
Newsfeed

Бэлэн мөнгө наасан бүтээлээ музейд хоосон буцаасан артист шүүхэд дуудагджээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Бэлэн мөнгө наасан бүтээлээ музейд хоосон буцаасан артист шүүхэд дуудагджээ

Дани улсын уран бүтээлч Женс Хаанинг тус улсын хүн амын жилийн дундаж орлогыг илэрхийлэн хоосон канвас дээр 76 мянган ам.доллар буюу 532 мянган голланд крон бүхий бэлэн мөнгөн дэвсгэртүүд наасан хоёр бүтээлийг Кунстэний музейд байрлуулжээ. Нэг бүтээл нь "Даничуудын жилийн дундаж орлого", нөгөө нь "Австрийн жилийн дундаж орлого" гэх нэртэйгээр 2007-2010 онд бүтээгдэж байжээ. 

Музейн зүгээс уран бүтээлчийн бүтээлдээ хэрэглэсэн 532 мянган голланд кроныг өөр бусад зардлын хамт санхүүжүүлж, гэрээ байгуулан нэг ёсондоо "захиалгын ажил" хийлгэсэн байна. Харин Женс Хаанинг өнгөрсөн онд уг бүтээлээ музейгээс буцаан авахдаа наалттай мөнгөн дэвсгэртүүдийг авч, хоосон канвасуудыг музейд буцаажээ. Шинэ бүтээлдээ "Мөнгийг аваад зугтаа" гэх нэр өгсөн гэнэ. Хоосон канвасуудыг музейд байрлуулсан бөгөөд музейн зүгээс бүтээлд наасан байсан мөнгийг уран бүтээлчээс нэхэхэд эргүүлэн өгөхөөс татгалзаж, шүүхийн шатанд хэргийг шийдвэрлэхээр болсон байна. 

Женс Хаанинг нь 1990 оноос хойш нийгмийн асуудал, давхраажлыг илэрхийлсэн уран бүтээлүүдээрээ нэрд гарсан уран бүтээлч юм. Тэр маргааны тухай "Энэ хулгай биш. Гэрээний дагуу би тэдний өгсөн мөнгийг уран бүтээлдээ зарцуулж, тодорхой хугацаанд хүмүүст дэлгэн үзүүлээд эргүүлэн өөртөө авсан. Уран бүтээлчдийг хэрхэн үнэлдгийг хараасай гэсэндээ "Мөнгийг аваад зугтаа" гэх нэр өгсөн" гэжээ. 

Эх сурвалж: CBS news

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
2
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.