UBLife Logo
Be Lifestyle

Сэтгэлд үлдсэн энгийн үйлдлүүд

Ub.life
Ub.life
Сэтгэлд үлдсэн энгийн үйлдлүүд

Дурлаж хайрлах мэдрэмж магадгүй энэ дэлхий дээрх хамгийн хачин жигтэй мэдрэмжүүдийн нэг байх. Түүнийг харах төдийд зүрх хурдан хурдан цохилж өөрийн эрхгүй сандардаг. Тэгвэл хайртай/дурласан хүнийх нь энгийн нэг үйлдэл сэтгэлд нь үлдсэн түүхүүдийг сонирхоцгооё.

1.Би ахлах сургуульд байхдаа нэг охинтой үерхдэг байсан юм. Нэг удаа бид тэднийд цагийг хамт өнгөрөөж, аав ээжтэй нь ярилцаж байтал тэр миний хүзүүнд гараараа хүрэхэд биеэр тог гүйх шиг болж билээ. Тэр цагаас хойш эмэгтэй хүн хүзүүнд хүрэхэд тэр мэдрэмж байнга мэдрэгддэг болсон.

2.Эхнэр минь надтай гэр бүл болохоосоо өмнө Австралид аялж байсан зургаа үзүүлэв. Тэр  цэнхэр хувцас өмссөн байсан бөгөөд надад үнэхээр сэтгэл татам харагдсан.

3. Би 20 настай байхдаа утсаар харилцдаг хүнтэй байсан юм. Анх түүний хоолойг сонсоход ер бусын мэдрэмж төрж билээ. Хэдий 25 жилийн өмнөх явдал ч гэлээ би түүний хоолойг одоо ч мартаагүй.

4. Эмэгтэйчүүд хумс хийлгэсний дараа лаазтай ундаа онгойлгох ямар хэцүү байдгийг мэднэ дээ. Тэр үед үнэхээр ам цангаж байсан тул хажууд суух танихгүй залуугаас онгойлгож өгөхийг хүссэн юм. Тэр надад тусалж байхдаа ямар гайхалтай харагдаж байсан гээч. Анх удаа танихгүй хүнийг ганц удаагийн үйлдлээр нь сонирхож үзсэн. Тэгж л би анхны харцаар дурлана гэдэг шиг анхны үйлдлээр дурлаж үзсэн юм даа.

Хайртын чинь ямар үйлдлүүд таныг догдлуулдаг вэ? Бидэнтэй хуваалцаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.