UBLife Logo
-

“Витаминжуулалтын аян” эхэллээ

“Витаминжуулалтын аян” эхэллээ

Эрүүл мэнд, спортын яамнаас “Витаминжуулалтын аян” эхэлснийг мэдэгдлээ. Тус яамтай “Монос” групп хамтран ажиллаж буй. Аян хоёр сарын хугацаанд үргэлжлэх аж.

“Монос” группийн гүйцэтгэх захирал Х.Ананд “Манай групп сүүлийн 10-аад жил витаминжуулалтын аяныг улс даяар зохион байгуулж байна. Энэ жилээс холбогдох яамтай хамтран ажиллаж эхэллээ. Хавар болохоор хүмүүсийн дархлаа сулардаг тул витамин, аминдэмийн хэрэглээ чухал. Мөн энэхүү аяны хүрээнд улаан бурхан халдварт өвчинтэй тэмцэж буй Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, ажилтнуудад 15  сая төгрөгийн үнэ бүхий дархлаа дэмжих витамин, эмнэлгийн багаж төхөөрөмжийг хандивлаж байна” гэлээ.

Орон даяар тавдугаар сарын 18 хүртэл “Монос”-ын эмийн бөөний төв, худалдааны цэгүүдэд бүтээгдэхүүний үнэ нь 5-80 хувиар хямдрахаар болжээ.

Энэ үеэр ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа төр, хувийн хэвшлийн түншлэл эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжиж буйг онцолж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
21
19
31
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.