UBLife Logo
-

Бяцхан хунтайж Б.Обаматай унтлагын хувцастай уулзжээ

Бяцхан хунтайж Б.Обаматай унтлагын хувцастай уулзжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, тэргүүн хатагтай Мишель нарын Их Британи дахь айлчлалын хамгийн сайхан мөч өнгөрсөн баасан гаригт тохиов. Угсаа залгамжлах бяцхан хунтайж Жорж АНУ-ын төрийн тэргүүнтэй уулзах уулзалтад унтлагын хувцастай очсон нь олны хайрыг татаж байна.

Кенсингтон харшид болсон уулзалтад хоёр настай хунтайжаас гадна хунтайж Уильям, гүнж Кэйт Миддлтон нар байлцсан юм. Б.Обама, Мишель нар харшид орой зочилсон бөгөөд энэ үеэр бяцхан хунтайж унталгүй хүлээсээр уулзсан гэж албаны хүмүүс тайлбарлажээ. Тэрбээр уулзалтын дараа Б.Обамагийн 2013 онд бэлэглэж байсан гоёмсог модон мориор тоглож, талархсанаа илэрхийлж амжсан байна. 

Б.Обама, Мишель нар Их Британийн Хатан хаан Элизабетийн 90 насны төрсөн өдөрт оролцохоор тус улсад айлчилсан юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
21
37
24
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.