Өвөрмонголын Шилийн гол аймгийн Баруун Үзэмчин хошууны иргэн Д.Насанмөнх Өвөрмонголд гурван ихэр хүн хэд байдаг талаар судалгаа явуулжээ. Түүний судалгаагаар нийт 25 гурван ихэр буюу 75 хүн байсан байна. Д.Насанмөнх ирэх зун Ордосын Чингисийн онгонд Өвөрмонголын “Гурван ихрийн наадам” зохион байгуулахаар шийджээ.Өвөрмонголын ихэр гурвуудын нэр нь тун ч содон, эгшиглэнтэй сонсогдоно.Цагаанзандан, Борзандан, Улаанзандан.Оюунсайхан, Санаасайхан, Хүсэлсайхан.Галтай, Цогтой, Сүртэй.Алтан-Очир, Мөнгөн-Очир, Хүрэл-Очир.Буянзаяа, Бүрэнзаяа, Батзаяа.Энходон, Энхсодон, Энхгүрэн.Уудам, Сайхан, Тал.Өрнөл, Хөгжил, Бадрал.Алтансувд, Мөнгөнсувд, Оюунсувд.Алтанцэцэг, Мөнгөнцэцэг, Сувдцэцэг.Мөнгөнбулаг, Мөнгөнцэцэг, Мөнгөнчимэг.Нар, Сар, Од.









