UBLife Logo
Нийгэм

Эх хүний хэмжээлшгүй агуу хайрын тухай 20 ГАЙХАЛТАЙ ЭШЛЭЛ

UBLife
UBLife
Эх хүний хэмжээлшгүй агуу хайрын тухай 20 ГАЙХАЛТАЙ ЭШЛЭЛ

1. Эх хүнийг энэ ертөнц дээрх юу ч эс орлож чадах билээ.

2. Эх үр амин холбоотой. Ээж минь миний нурууны яс л гэлтэй. Учир нь намайг эгц бас үнэн байлгадаг. Тэр миний цус, учир нь намайг баялаг, бас хүчтэй байлгадаг. Тэр миний зүрхний цохилт. Тиймээс л би амьдралыг түүнгүйгээр төсөөлж чадахгүй.

3. Ээжүүд заримдаа үр  хүүхдийнхээ төлөө тэдний хүсээгүй зүйлийг хийж, бас хэлдэг. Гэсэн ч хэрэв чи ойлгохыг хичээвэл тэр бүхэн чиний л төлөө байдаг гэдгийг ухаарна. Чамд илүү дээр амьдрал бэлэглэхийн төлөө л хичээж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй.

4. Эх үрийн хайр шиг хүчтэй зүйл бүхий л ертөнц дээр хаана ч үгүй. Мөнхийн биш ч өршөөлт хайр үүнээс өөр үгүй еэ.

5, Эх хүн хамгийн анх бидний зүрх сэтгэлийг хайраар дүүргэсэн нэгэн билээ.

6. Үзэсгэлэнт ээж минь. Уян зөөлөн сэтгэлтэй хэдий ч амьдралд тэр төмөр мэт хатуужсан нэгэн. Амьдралын эрхээр өтөл болсон ч түүн шиг байхыг би хүснэ.

7. Эхийн хайрыг хүртсэн хүний талархал гэдэг үгээр илэрхийлэмгүй их билээ. Эхийн хайранд хүн бүрийн амьдралаас хайдаг өршөөл, ариусгал, тав тух, хүч бүгд бий.

8. Би ээж шигээ нүүр дүүрэн инээмсэглэж чаддаг ч болоосой. Магадгүй чадах байх. Гэсэн ч түүний инээмсэглэл шиг үзэсгэлэн төгс байж чадахгүй.

9. Эх минь амьдралаараа бусад эхчүүдийн хийдэг зүйлийг харуулсан. Үр хүүхэд. Золиос. Тэд золиосноосоо өөрийгөө олдог.

10. Хэдий балчир байлаа ч би эмэгтэй хүн бүрт нууц, бас тэр нууцаа зөвхөн охинтойгоо хуваалцдаг гэдгийг ойлгосон. Ийм учраас эх охин хоёр мөнхийн холбоотой.

11. Үрээ гэх эхийн хайрыг юутай ч зүйрлэж үл боломгүй мэт. Эхийн хайрыг хуульчлахгүй, харамсахгүй, бас түүнийг юу ч зогсоож чаддаггүй нь үнэн.

12.  Хэн нэгний аз жаргалын төлөө өдөр бүр сонголт хийж, сайн сайхных нь төлөө өөрийгөө зориулж, амьдралын хэцүү хичээлийг зааж, зөв эсэхийг нь мэдэхгүй эргэлзэж байхад чинь хүртэл тэр л зөв шийдвэр гаргаж, буруу зүйл хийсэн байхад чинь дахин дахин уучилдаг хүнийг ээж гэнэ.

13. Гагцхүү эх хүн л хэн ч хэлээгүй үнэнийг хэлдэг.

14. Харанхуйн дунд айхад хөтлөх гар ээжийнх байдаг. Тас харанхуй байлаа ч би ээжийнхээ гарыг олж атгаж чаддаг.

15. Чиний амьдралын бүхий л түүх ээжийн чинь түүх байдаг. Яагаад гэж үү? Тэр чиний бас бүхний эхлэл шүү дээ.

16. Эхийн хайрыг агаартай зүйрлэнэ. Чамтай хамт хаа сайгүй байж, бас үргэлж мэдрэгдэж байдаг.

17. Залуу нас урсан өнгөрдөг. Хайр хуучирдаг. Нөхөрлөлийн навч хийсэн унана. Шархалж үлдэнэ. Харин эхийн нууцхан итгэл шарх бүхнийг чинь анагааж байдаг.

18. Би чамд анхаарал тавих болноо. Чамд хамаатай гэж үзсэн хэнийг ч би халамжилна. Юу ч гэж хэлсэн би дэргэд чинь байж л байна. Би өөрт байгаа бүхнээ чамд зориулна. Ээж чинь учраас би энэ бүгдийг хийж чадна, үр минь.

19. Хүний зүрх өөрийн биеэс гарч цохилох учиргүй. Гэсэн ч үр хүүхэд бүхэн эцэг эхийнхээ зүрхийг биедээ мөнхөд тээж явдаг. 

20. Бүх дэлхий өмнөөс чинь чулуу нүүлгэж байлаа ч ижий чинь байгаа цагт хэзээ ч бүү ай. Хайрлагдаж буйгаа мэдэрсэн тэр цагаас хайрлуулах эрхтэй болдог ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
3
67
2
16
2
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.154.5
ЗОЧИН\47.129.89.181