UBLife Logo
-

Гэрийнхнийхээ баримтыг ebarimt.mn-д бүртгүүлэхэд орлогоо нуусан хэрэгт холбогдохгүй

Э.Хулан
Э.Хулан
Гэрийнхнийхээ баримтыг ebarimt.mn-д бүртгүүлэхэд орлогоо нуусан хэрэгт холбогдохгүй

Гэр бүлийнхнийхээ баримтыг цуглуулаад ebarimt.mn сайтад бүртгүүлж буй хүмүүс нэлээд байгаа. Тэгвэл тэднийг оны эцэст орлогоо нуусан хэрэгт холбогдож магадгүй талаар хуульч А.Цолмонтуяа сануулсан гэж цахим хуудсууд мэдээлж буй юм. Энэ талаар НӨАТ-ын төслийн урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгаас тодруулахад “Үндэслэлгүй” гэсэн хариулт өглөө. Тодруулбал, ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлэхэд зөвхөн цахим шуудангийн хаягаар бүртгэж байгаа. Тэгэхээр тухайн иргэн хэдэн ч цахим шуудангаар ebarimt.mn-д хаяг үүсгэж болох юм байна. Хэрэв орлого тодорхой болж байна гэж санаа зовж буй бол, олон хаяг нээгээд бүртгүүлэхэд хангалттай гэсэн хариултыг өгсөн юм. Оны эцэст буцаан олголт авах үедээ хэдэн ч дансаар авч болно гэж тэрбээр нэмж тайлбарласан юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
33
40
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.