1. Хятадын “Snow” гэх шар айраг дэлхийд хамгийн их борлуулагдсан шар айргаар тодорчээ. Нэг лааз нь ойролцоогоор 50 цент буюу манайхаар мянган төгрөгний үнэтэй.

2. 2010 онд Техаст болсон үзэсгэлэн худалдааны үеэр “Хамгийн бүтээлч” шагналыг уг “Шарсан пиво” хүртэж байжээ.

3. Нэгэн хүн 140 жил хадгалсан “Allsopp’s Arctic Ale” шар айргийг таван мянган америк доллараар худалдаж авч байжээ.

4. АНУ-д хамгийн түгээмэл, эрэлт ихтэй согтууруулах ундаа бол шар айраг юм.

5. Дэлхийн хамгийн “хатуу” шар айраг 67.5 градустай. Шотландад исгэсэн уг шар айргийг та Амазон сайт дээрээс 76 доллараар авах боломжтой.

6. 2013 оныг хүртэл Орост шар айргийг согтууруулах ундааны төрөлд авч үздэггүй байсан. Дашрамд дуулгахад тэд шар айргийг “Soft drink” төрөлд хамааруулдаг байжээ.

7. Африкт бананаас гаргаж авсан шар айраг их түгээмэл байдаг.

8. Саран дээр “Шар айраг” гэж нэрлэгдсэн тогоо байдаг.

9. Нильс Бор Нобелын шагнал хүртэхэд түүнд Карлсбергийн шар айрагны үйлдвэрээс шууд хоолой татсан байшин өгч байжээ.

10. Австри улсад байдаг нэгэн шар айрагны үйлдвэрт та шар айргаар дүүргэсэн ваннд орж болно.

11. Анхны лаазтай шар айраг 1935 онд худалдаанд гарч байжээ.

12. 1814 онд Лондонд шар айрагны 4.5 метр давалгаа ойролцоох байшингуудыг дүүргэж, найман хүн нас барж байжээ.

13. Норвеги улсад нэгэн удаа согтуу залуу онгоц барьцаалж, шар айргаар тохиролцон бууж өгсөн.
