Жижиг хэмжээтэй, ардаа цавуутай наалддаг цаасыг хөргөгчин дээр наахаас гадна өөр олон аргаар хэрэглэж болно. Ингээд наалддаг цаасыг ашиглах ухаалаг аргуудыг танилцуулж байна.
1. Төлөвлөгөөний хуудас хийх
Ойрын хугацааны зорилт, хийх ёстой зүйлээ бичих А4-ийн хуудас хэвлээд, түүндээ наадаг цаас наан зорилтуудаа бичээрэй.
2. Номын хавчуурга хийх
Ном, дэвтрийг бохирдуулахгүй тул хэдийг ч ашиглаж болно. Бас толь бичгийг үсгийн дарааллаар нь ангилж болно.
3. Компьютерийн гар цэвэрлэх
Комьютерийн гаранд жижиг үйрмэг, тоос орсон үед хүнд алчуураар арчих нь гэмтээх аюултай тул энэ аргыг хэрэглэж болох юм.
4. Аяганы суурь хийх
Ширээн дээр аяганы мөр үлдэхгүй, бас аягаа нэг газар тавьж сурахад тань туслана.
5. Үг цээжлэх
Шинэ үг цээжлэхдээ дараах аргаар нэг бүрчлэн тогтоох нь маш үр дүнтэй юм.
6. График хийх
Дэвтрийг сонирхолтой болгохоос гадна хичээлээ давтахад ч амар.
7. Тодруулагч болгон хэрэглэх
Ном, дэвтэр дээрээ тэмдэглэгээ хийх дургүй бол дараах аргыг хэрэглээрэй.
8. Залгуур хамгаалах
Цахилгаан залгуур чанаргүйдээ биш "гарын ая" даахгүй эвдрэх нь бий. Ингэж ороох нь залгуурт эвдрэл үүсэхээс хамгаална.
9. Гэрийн даалгавраа тэмдэглэх
Багш тань хэзээ, ямар даалгавар өгснийг санах хэцүү байвал тусдаа цаасан дээр бичиж тэмдэглэдэг зуршилтай болох хэрэгтэй.
Эх сурвалж: Studyign