Арабын нэгдсэн Эмират улсад 7-р сарын 03-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын биологийн 34 дүгээр олимпиадаас "Шинэ-Үе" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Мишээл, "Шинэ Эхлэл" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Намуун нар хүрэл медаль хүртжээ. Мөн "Байгаль-Эх" лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Ирээдүй тусгай байр эзэлсэн байна.
Тус олимпиадад 80 орны 304 сурагч “Амьтны анатоми, физиологи”, “Эсийн биологи”, “Экологи”, “Зан төрх”, “Генетик”, “Эволюци”, “Ургамлын физиологи” гэсэн чиглэлүүдээр онолын (нийт 168 хуудас), “Биохими”, “Биоинформатик”, “Экологи ба Зан төрх”, “Ургамлын молекул биологи” гэсэн чиглэлүүдээр дадлагын (нийт 66 хуудас) мэдлэгээ сорин өрсөлджээ.