Фэйсбүүк "Memories" хэмээх шинэ тохиргоог нэвтрүүлж жилийн энэ өдөр өмнө нь юу бичиж, ямар пост оруулж байсныг эргэн сануулдаг болсон. Хэдэн жилийн өмнөх "эмо" постуудаа уншаад өөрөөсөө ичиж, тэр үед ямар гэнэн, тэнэг байснаа гайхдаггүй хүн байхгүй л болов уу. Ичиж үхмээр санагдах нь энүүхэнд.
Тэгвэл хуучин постуудаа устгах хялбархан аргыг зааж өгье.
АЛХАМ 1: Фэйсбүүк рүүгээ компьютероос нэвтэрнэ. Үүний дараа дэлгэцний зүүн дээд булан байгаа өөрийнхөө нэр, зурагтай хэсэг дээр дарна.

АЛХАМ 2: Үүний дараа 'Manage Posts' гэсэн цэсийг дараарай.

АЛХАМ 3: Ингээд л таны бүх постууд гараад ирнэ. Хүсвэл зөвхөн өөрийнхөө бичсэн эсвэл таг хийгдсэн постыг хайн гаргаж ирж болно. Мөн он оноор нь ялгаж гаргаж ирэх боломжтой.

АЛХАМ 4: Устгахыг хүссэн постуудаа чагтлаад 'Next' товчийг дарна. Нэг удаа сонгож устгах постын дээд хязгаар 50 гэдгийг бүү мартаарай.

АЛХАМ 5: Та сонгосон постуудаа бүрмөсөн устгах, эсвэл Timeline-аас нуух боломжтой. Мөн таг хийгдсэн постуудын тагийг буцааж болно.

Эх сурвалж: Lifewire