UBLife Logo
Хөгжим

Хаан биднийг орхиод 15 жил болжээ

Хаан биднийг орхиод 15 жил болжээ

Поп хөгжмийн хаан Майкл Жексон 2009 оны энэ өдөр тэнгэрт халин одсон билээ. Агуу энэ эрхмийн тухай юм ярих, бичих нь илүүц хэрэг. 

Энэ хорвоод 50 наслахдаа тэрээр маш олон домог яриа үлдээсэн. Түүн шиг уран бүтээлч энэ дэлхийд дахин хэзээ ч төрөхгүй биз ээ.

Жексоны фэнүүд түүнийг өнгөрсөн гэдэгт одоо болтол итгэдэггүй. Магадгүй Майкл хаа нэгтэй, биднийг хараад сууж ч байж мэдэх юм.

Хэдийгээр Майкл бидэнтэй хамт байхгүй ч түүний дуу хөгжим, хэлсэн үгс үүрд үлдэнэ.

"Манай аав сайн менежер байсан. Харин би түүнийг сайн аав байгаасай гэж хүсдэг байлаа"

"Би бүгдтэй л адилхан хүн. Гар зүсээд үз, ижилхэн л цус гарна"

"Дараагийн залуу үед нөлөөлж, тэдний урам зоригийг сэргээх бүтээл хийхийг би үргэлж хүсдэг байсан. Үнэндээ үхээд мартагдахыг хэн хүсэх билээ дээ"

"Хүмүүс намайг мэддэг гэж боддог, харин надад үгүй юм шиг санагддаг"

"Дэлхий дээрх хамгийн хүчтэй зүйл бол хүн, тэгээд түүний шүтлэг, мөргөл юм"

"Би бага зэрэг анхаарлын төвд байхыг үргэлж хүсдэг байсан"

"Чи сахиусан тэнгэрт мөргөхөд тэд сонсож магадгүй. Гэхдээ тэднийг дуудах хамгийн сайн арга бол инээд. Сахиусан тэнгэрүүд баяр баясгалангаас бүтсэн тул инээд хөөр сонсоод өөрсдөө хүрээд ирдэг"

"Хайр дурлал гэдэг зугаатай зүйл. Мэдрэхэд тун амархан ч ярингуут алга болчихдог. Саван л гэсэн үг. Усанд орж байхад гарт байна, чанга атгангуут бултаад алга болчихдог"

"Хүмүүсийг битгий гомдоо. Юу ч битгий гуй. Хэзээ ч хүний мөнгөөр битгий амьдар. Энэ бүх зүйл манай гэрт нүгэл гэж тооцогддог байлаа"

"Айх гэдэг жирийн зүйл гэдгийг ойлгохоос өөртөө итгэх итгэл эхэлдэг. Гол нь айж байгаа гэдгээ битгий нуу"

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.