UBLife Logo
OMG

Хятадын “Чингис хаан” кино нээлтээ хийлээ

Хятадын “Чингис хаан” кино нээлтээ хийлээ

Хятадын уран бүтээлчдийн хийсэн “Чингис хаан” зөгнөлт кино нээлтээ хийлээ. Энэхүү кинонд Чингис хааныг чөтгөр шуламтай байлдаж буй дайчин, царайлаг, романтик залуугаар дүрсэлсэн нь хүмүүсийн сэтгэлд байдаг хатуу ширүүн Чингис хаанаас өөр болсон гэж шинжээчид дүгнэжээ.

Киноны найруулагч нь Өвөрмонголын Хаси Чаолу, продюсер нь Францын найруулагч Жан-Жак Анно. Кино Тэмүүжин 1162 онд төрснөөр эхэлж, 1206 онд Их Монголын Эзэнт Гүрний Чингис хаанаар өргөмжлөгдөж байгаагаар дуусна.

Чингис хааны тухай бусад киноноос ялгаатай нь монголчууд ид шидийн хүчээр дэлхийг захирах гэсэн нэгэн овог аймагтай хийх тулалдаан гардаг байна. Найруулагч Хаси Чаолу “Global Times”-т ярилцлага өгөхдөө “Чингис хааны киног зөгнөлт маягаар хийсэн нь кино урлагийн түүхэнд анх удаа болж байна. Түүхэнд бичсэн маягаар түүний тухай кино хийвэл их амархан байлаа. Харин би залуу үед зориулан, шинэ кино бүтээсэн. Би Тэмүүжиний дайснуудыг далдын хүчит чөтгөр болгон хувиргасан. Намайг түүх гуйвууллаа гэж хэлж болох юм. Тэгвэл би зохиолоо монгол аман зохиол, домог, үлгэрээс авсан ” гэж ярьжээ.

Гэхдээ киног тойрсон нэгэн шүүмж гарсан нь сонгосон жүжигчид. Кинонд гарах монголчуудын гол 5 дүрийн гуравт нь хятад жүжигчин тоглож, Чингис хааныг Хонконгийн жүжигчин Уильям Чэнь бүтээжээ. Тиймээс өвөрмонголчууд тун сэтгэл дундуур байгаа юм.

Харин найруулагч “Уильям Чэнь бол Хятадын залуучууд дунд маш их нэр хүндтэй жүжигчин. Чингис хааны дүрд орос, япон, америк жүжигчид тоглож л байсан. Гэхдээ гол нь киног дэлгэцэнд гаргахад олон үндэстэн ястны төлөөлөл орох нь хэрэгтэй байлаа. Би Чингис хаанд монгол залуу хайж байсан ч хөрөнгө оруулагчид маань эсэргүүцсэн” гэж сонголтоо тайлбарласан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.