UBLife Logo
Newsfeed

Alibaba-гийн шинэ өрсөлдөгчтэй танилц: Pinduoduo

Э.Хулан
Э.Хулан
Alibaba-гийн шинэ өрсөлдөгчтэй танилц: Pinduoduo

Өнгөрсөн долоо хоногт Nasdaq-ийн хөрөнгийн биржид Хятадын шинэ тоглогч IPO хийлээ. Энэ бол Pinduoduo. Шанхайд төвтэй тус компани Alibaba-гийн Taobao-тай ижил үйл ажиллагаа явуулдаг. Интернет худалдааны тус платформоос МАШ ХЯМД үнээр бүтээгдэхүүн худалдан авах боломжтой гэнэ. Тиймээс ч өнгөрсөн пүрэв гарагт тус компанийн нэгж хувьцаа Nasdaq-ийн хөрөнгийн биржид 26.7 ам.долларт хаагдаж, компани тэр дороо 29.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй болов. Үүнтэй зэрэгцээд Pinduoduo-гийн үүсгэн байгуулагч Хуан(Zheng Huang) Хятадын технологийн салбарын хамгийн залуу тэрбумтан боллоо. Түүний хөрөнгийг 13.8 тэрбум ам.доллартай тэнцэнэ гэж Forbes тооцоолж байна. 

Pinduoduo юу хийдэг вэ?

Alibaba-гийн Taobao-тай адил Pinduoduo нь интернет худалдааны платформ юм. Үйлчлүүлэгч өдөр тутам дэлгүүрээс худалдан авдаг бүтээгдэхүүнийг онлайнаар санал болгодог. Pinduoduo-гийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд, тухайлбал WeChat болон QQ-д хуваалцаж болдог гэнэ. Ингэснээр хэрэглэгчид бие биенээ үйлдвэрлэгчийн илүү хямд үнэтэй танилцуулж чаддаг байна. Олон нийтийн сүлжээний найзуудтайгаа хамтаар бараа бүтээгдэхүүн худалдаж авахад илүү хямд үнэ, урамшуулал санал болгодог учраас хүмүүс нэлээд сонирхдог аж. 

Мөн Pinduoduo-гийн бас нэгэн хэрэглэгчдийг татаж байгаа зүйл нь маш хямд үнэ юм. Ихэвчлэн бүтээгдэхүүний үнэ 90 орчим хувиар хямдарсан байдаг гэнэ. Тухайлбал, 10 хайрцаг буюу 6.4 сая ширхэг амны цаасан алчуурыг 12.9 юань буюу 1.9 орчим ам.доллараар худалдаж авсан тохиолдол гарчээ. Мөн 4.8 сая ширхэг шүхрийг нэг бүрийг нь 10.3 юаниар борлуулжээ. Энэ нь 1.51 ам.доллартай тэнцэж байна. 

Бөөний үнээр борлуулалт хийх тус компанийн загвар нь борлуулагчдад их хэмжээний захиалга авахад тус болж байна. Үүнийг дагаад бүтээгдэхүүний үнэ ч буурах боломжтой юм. Pinduoduo-гийн энэхүү загварын талаар дотоодын мэргэжилтэн “Alibaba-гийн Taobao нь олон төрлийн бараа бүтээгдэхүүнд суурилдаг. Харин Pinduoduo нь шинэ тутам мэдээлэл гаргахаас гадна үйлдвэрлэхэд хялбар цөөн бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулж байна” гэсэн юм. Taobao нь олон төрлийн бүтээгдэхүүний сонголттой. Харин Pinduoduo нь цөөн тооны бэстселлерийг онцолдог. 

Pinduoduo-гийн хувьд 2015 оны есдүгээр сард анх байгуулагдсан. Тус стартапын үүсгэн байгуулагч Колин Хуан өмнө нь Google-д ажиллаж байжээ. Pinduoduo-г үүсгэн байгуулахаасаа өмнө тэр ouku.com, Leqi зэрэг интернет худалдааны платформыг хөгжүүлж байсан юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
12
26
44
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

Жагсаал өдөр бүр үргэлжилж байгаа бөгөөд залуусын дуу хоолойгоо хүргэж буй арга барил, жагсаалын хэлбэрийг харахад бид тэмцэж, дуу хоолойгоо хүргэж чаддаг болж, бас нэгнээ ойлгож, хамгаалдаг болжээ гэдгийг харж болмоор.

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна