UBLife Logo
Newsfeed

Жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг "МӨӨГНИЙ БАЯР"-ын тов зарлагджээ

Жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг "МӨӨГНИЙ БАЯР"-ын тов зарлагджээ

Монголын мөөг судлаач, эрдэмтэд, сонирхогчид, таримал мөөгний үйлдвэрлэгчид, мөөгний кластерийн гишүүд оролцдог энэхүү том арга хэмжээ энэ жил 3 дахь удаагаа 2024 оны 8-р сарын 17-ны БЯМБА гарагт болох гэнэ.

Арга хэмжээнд очсон хүн бүхэн монгол орны ойн бүс, тал хээрийн төрөл бүрийн мөөг болон таримал мөөгний талаар өргөн мэдлэгтэй болж, байгаль дээрээс түүн авчирсан мөөгнүүдийг үзэж тольдон, эх орныхоо мөөг тариалагчдын таримал мөөгнүүдтэй бодитоор нь танилцах, мөөгөн бүтээгдэхүүнүүдээс амсах, худалдан авах зэрэг маш олон сонирхолтой үйл явдалд нэг дор оролцох боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй та бүхэндээ хүргэх тул muug.mn-тэй ойр байгаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.