Долоо хоногийн ажил, хичээл ард хоцорч, бидний хүсэн хүлээсэн амралтын өдрүүд ирлээ. Энэ амралтаар найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг хэрхэн өнгөрүүлэхээ хараахан төлөвлөөгүй байна уу? Тэгвэл амралтын өдрүүдийг тань илүү сонирхолтой, дурсамжтай өнгөрүүлэх таван эвент санал болгож байна.
1. Speed Friending Night
Үнэ: 35,000₮
Хэзээ: Аравдугаар сарын 2-нд 19:30 минутаас
Байршил: Unicorn academy
Шинэ найз нөхөдтэй болохыг хүсэж байвал энэ эвентэд зориорой. Олон шинэ хүнтэй танилцаж, сонирхолтой хөлөгт тоглоом тоглон, нэгэн үдшийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.
2. honeydip live in Ulaanbaatar

Үнэ: 100’000 ₮
Хэзээ: Аравдугаар сарын 3
Байршил: Narbar
Японы shoegaze урсгалын төлөөлөгч HONEYDIP хамтлаг 2026 оны аравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотноо анхны тоглолтоо хийх гэж байна. Өвөрмөц дуугаралт, атмосферик хөгжим, эрч хүчтэй live performance-оороо танигдсан тус хамтлагийн хөгжмийг амьдаар нь сонсохыг хүсвэл энэ үдшийг зориорой.
3. Usegtoo networking event#3
Хэзээ: Аравдугаар сарын 4
Байршил: Red Ger Art Gallery
Уран бүтээлч Э.Орхоны саяхан олны хүртээл болсон “On the Way Back Home” үзэсгэлэнгийн орчинд зочилж, DJ @bu.cca-гийн хөгжмийн сонголтыг сонсон нэгэн өдрийг урлаг, хөгжимтэй хамт өнгөрүүлээрэй.
4. Бороо - Jazz night
Үнэ: 10’000 ₮
Хэзээ: Аравдугаар сарын 3
Байршил: Bird jazz cafe
Монголын залуу үеийн авьяаслаг саксофонч, Баянмонгол чуулгын хөгжимчин БОРОО өөрийн өвөрмөц өнгө, мэдрэмж шингэсэн хөг аялгуугаа BIRD JAZZ CAFE-ийн тайзнаа хүргэх гэж байна. Жазз хөгжимд дуртай бол энэ үдшийг зориорой.
5. РОМЕО ЖУЛЬЕТТА /Эмгэнэлт драмын жүжиг/

Үнэ: Хүүхэд - 15,000₮, том хүн - 30,000₮
Хэзээ: Аравдугаар сарын 3-нд 15 цагаас
Байршил: Улсын хүүхэд залуучуудын театр
Дэлхийн утга зохиолын суут зохиолч Уильям Шекспирийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг энэ амралтын өдрөөр толилуулна.
