UBLife Logo
Спорт

Даншиг наадмын хамгийн сүүлчийн арслан цолыг С.Сүхбат хүртлээ

У.Чинзориг
У.Чинзориг
Даншиг наадмын хамгийн сүүлчийн арслан цолыг С.Сүхбат хүртлээ

1640 онд анхны шангаа татсан Даншиг наадам хэмээх уламжлалт баяр наадмыг 2015 оноос сэргээж, жил болгон зохион байгуулж эхэлсэн билээ.

“Хүрээ цам” Даншиг наадам 2024 арга хэмжээ 8-р сарын 3, 4-ний өдрүүдээр Хүй 7 худагт явагдаж өндөрлөлөө. Өнөө жил Үндэсний бөхийн барилдааны тавын даваа эхлэхийн өмнө цол олгохгүй хэмээн зарлаж, эл шийдвэрээс үүдэн бөхчүүд барилдахгүй гэсэн юм. Улмаар баяр наадам сунжирч, зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн Даншиг наадамд хамгийн сүүлчийн удаа цол олгохоор шийдвэрлэсэн.

Архангай аймгийн Булган сумын харъяат улсын арслан Ренчинбямбын Пүрэвдагва 2015 онд түрүүлж Даншигийн арслан, 2016 онд түрүүлж Даншигийн аварга, 2017 онд түрүүлж Даншигийн даян аварга, 2018 онд түрүүлж Даншгийн дархан аварга цолыг хүртсэн билээ.

Харин 2019 онд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун, 2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын харцага Лхагваагийн Лха-Очир, 2023 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар нар түрүүлж, Даншигийн арслан цолонд хүрээд буй.

Тэгвэл өнөө жил сүүлчийн удаа Даншигийн цол олгов. Эл барилдаанд түрүүлсэн Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Сүхбаатарын Сүхбат Даншигийн арслан, үзүүрлэсэн Архангай аймгийн арслан Галбадрахын Мөнхбаяр Даншигийн заан цол хүртлээ.

Сонирхуулахад, эл наадамд цол олгодгоос үүдэн бөхчүүд найраа хийх нь илэрхий болсоны тод жишээ нь өнгөрсөн жил Даншигийн начин цолоо хураалгасан “Самъяа” хийдийн бөх Б.Галсайханы тохиолдол юм.

Өнгөрөн жил Даншигийн начин цолны болзол хангасан Завхан аймгийн Алдархаан сумын харьяат "Самъяа" хийдийн бөх, аймгийн начин Б.Галсайхантай гурвын даваанд барилдахаар сугалаа татсан улсын өсөх идэр начин Нурланы Мустафа талбайд гарч зодоглоогүй бол дөрвийн даваанд улсын начин Эрдэнэцогтын Ванданцэрэн худлаа барилдаж, тавын даваанд улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун барилдахгүйгээр тахим өгсөн тул наадмыг үл хүндэтгэсэн хэмээн үзэж Б.Галсайханг тус наадмаас хассан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
2
1
0
1
0
2
5

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Оргихоо\18.141.210.225
Манай монголчууд чинь одоо хаашаа хүмүүс юм бэ? Улс төрч болвол авилгал авна. Бөх болохоор найраа хийнэ. Уг язгуурын шударга биш хуурамч хүмүүс юм бишүү!
ЗОЧИН\18.141.210.225
Манай монголчууд чинь одоо хаашаа хүмүүс юм бэ? Улс төрч болвол авилгал авна. Бөх болохоор найраа хийнэ. Уг язгуурын шударга биш хуурамч хүмүүс юм бишүү!
ЗОЧИН\18.141.210.225
Манай монголчууд чинь одоо хаашаа хүмүүс юм бэ? Улс төрч болвол авилгал авна. Бөх болохоор найраа хийнэ. Уг язгуурын шударга биш хуурамч хүмүүс юм бишүү!
ЗОЧИН\54.255.225.253
ЗОЧИН\54.255.46.86
ЗОЧИН\13.251.128.141
ЗОЧИН\18.143.165.206
ЗОЧИН\18.143.165.206
ЗОЧИН\18.143.165.206
ЗОЧИН\13.229.238.53
ЛАМ НАР ОДОО ЦОЛ ОЛГОЖ БОЛОХГҮЙ ШАШИН ТӨР БАРЬЖ БАЙГАА МЭТ ХАРАГДАЖ БАЙНА
Ввв\18.142.108.160
Цол олгох дэмий юмаа...улсын цолны нэр хүнд унаж байна...сүүлдээ бөх үзэх хүнгүй болно..кк
ЗОЧИН\18.143.152.68
Цол олгох дэмий юмаа...улсын цолны нэр хүнд унаж байна...сүүлдээ бөх үзэх хүнгүй болно..кк
Бббб\3.1.8.10
Түрүү бөх 6 сая Үзүүрлэсэн бөхөд 4 сая Шөвөгт үлдсэн 2 бөхөд тус бүр хоёр ,2 р сая 8- т үлдсэн 4 бөхөд тус бүр 1, нэг сая 16 үлдсэн д 500,000 өгөөд 32 т тус бүр 100,000 64 т 50,000 өгөөч дээ Сугалаа нь зөв дөө бараг л
Бббб\18.142.119.107
Түрүү бөх 6 сая Үзүүрлэсэн бөхөд 4 сая Шөвөгт үлдсэн 2 бөхөд тус бүр хоёр ,2 р сая 8- т үлдсэн 4 бөхөд тус бүр 1, нэг сая 16 үлдсэн д 500,000 өгөөд 32 т тус бүр 100,000 64 т 50,000 өгөөч дээ Сугалаа нь зөв дөө бараг л
Зочин\18.142.119.107
Боловсролгүй голдуу хөдөөний халтаруудад цол олгож буцааж авдаг допинг хэрэглэдэг ард түмнээр тоглодог балай спорт урлаг жүжиг нь мэдэгдэхээ байсан юм аа нэг бол олигтойхон шинэчлэмээр юм аа
ЗОЧИН\54.251.13.39
ЗОЧИН\47.129.13.51
ЗОЧИН\18.138.102.105
Цол өгөхгүй их мөнгө өгдөг болвол найраа байхгүй болно доо
ЗОЧИН\13.228.29.190
даншиг нэртэй балай юмыг зогсоовол таарна энэ балай шашныг ер нь хаавал таарна
ЗОЧИН\13.213.55.141
Даншгийн цол өгсөн юм бол цолтой бөхчүүд нь ам авдаггүй,сугалаагаар барилдана гэж юу байсан юм бэ.Тиймээс цол олгоод юугаа хийх вэ? Сугалаагаар барилдаж байгаагаас дархан аварга Пүрэвдагва,арслан Зоригтбаатөр,гээд заан начин гулд барилдахаа болчихсон шүү дээ.Зохион байгуулагчид,бөхийн холбоо шийдвэрээ гаргах шаардлагатай