Казакстаны Астана хотноо 8-р сарын 2-5-ний өдрүүдээр шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын багийн ангиллаарх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд оролцсон Монголын багаас Бат-Эрдэнийн Мөнгөнзул түргэн тоглолтын төрөлд хувийн дүнгээр хүрэл медаль хүртлээ.
Түүний хувьд, цэл залуу 17 насандаа дэлхийн шатрын 44-р олимпиадад оролцож, 4-р ширээнд түрүүлж байсан билээ.