UBLife Logo
Дэлхий

Өнөөдөр Бүх дэлхийн Муурын өдөр

Өнөөдөр Бүх дэлхийн Муурын өдөр

Өнөөдөр дэлхий даяар Муурын баярын өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр мууртай хүмүүс тэдэндээ бэлэг авч өгөн, амттай хоолоор дайлдаг уламжлалтай.

Муур гай зовлон, өвчнийг урьдчилан харж чаддаг, эзнээ хамгаалдаг гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр англичууд агаараас хамгаалах албанаас илүү муурын мэдрэмж, зөн совинд найддаг байсан гэдэг. Тайван унтаж байсан муур түгшүүр зарлан, гүйж эхэлснээс олон минутын дараа агаарын түгшүүр дохио дуугардаг байжээ.

Хятадад энэ амьтныг хуулиар хамгаалдаг бол Австрид хүнсний агуулахыг хулгана, хархаас хамгаалдаг мууранд насаар нь тэтгэвэр олгодог байна. Японд мууранд зориулсан сүм байдаг бол Германд музей бий.  

Ингээд мууранд ухаангүй хайртай, нэгэн алдартныг танилцуулъя.

Фредди Меркьюри гэж хэлэхэд хүмүүсийн толгойд уянгалаг хоолой,  этгэд хувцас, загвар орж ирэх байх. Тэгвэл Фредди мууранд маш хайртай нэгэн байжээ.

1970 онд найз бүсгүй Мэри Остин нь түүнд Том, Жерри нэртэй хоёр муур бэлэглэснээр энэ хайр эхэлсэн юм. Гадаадад аялан тоглолт хийж байхдаа Фредди гэрлүүгээ байнга утасдаж, муураа асуудаг байв. Муурынхаа дуугарахыг сонсоод хэдэн цаг ч хамаагүй утасны үзүүрт сууж л байдаг байв.

Зул сарын баяраар тэр муурууддаа бэлэг өгнө. Амттан, гоёл чимэглэл гээд л. 1985 онд Меркьюри муурнууддаа зориулан “Mr. Bad Guy” цомог гаргасан юм. Тэрээр “Жерри муурандаа, Том, Оскар, Тиффани, ер нь дэлхийн бүх мууранд хайртай хүмүүст зориулав. Бусад нь чөтгөрлүүгээ тонил” гэж хэлж байжээ.

Мууруудынхаа зурагтай жилет хийлгэн, өмсөж байлаа.

Делайла нэртэй муурдаа мөн л дуу зохиож өгсөн нь “Делайла” дуу гэдгийг хэн болгон мэдэхгүй байх.

Найзууд нь “Делайла маш сахилгагүй, хулиган муур байсан. Зөрүүд гэж жигтэйхэн. Фреддиг гэртээ ирэнгүүт хамгийн түрүүнд гүйж очдог” гэж дурсаж байв.

Фредди сайн үүлдрийн муур хайгаад байдаггүй. Эзэнгүй муур авч тэжээдэг байлаа.

Том, Жерри (Tom and Jerry), Тиффани, Оскар (Tiffany and Oscar) , Голиаф, Делила (Goliath and Delilah), Ромео, Дороти (Romeo and Dorothy), Мико, Лили (Miko and Lily) гээд Фредди арван мууртай.  Тэднийгээ гэр бүлийн гишүүд гэж үзнэ.

Тэр үед Их Британид муурын брэнд хоол байдаггүй байсан тул Фредди Германаас тонноор нь авдаг байлаа.

1989 онд Тиффани хорт хавдар тусч, унтуулахаас өөр аргагүй болоход Меркьюри Германд хийж байсан тоглолтоо зогсоож, оршуулган нь ирж байв.

Гэрээсэлэлдээ хүртэл муурнууддаа хөрөнгө үлдээсэн.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.222.89