UBLife Logo
Newsfeed

Тураах эм бэлдмэл таны амьдралыг сүйрүүлэх юм биш биз?

Тураах эм бэлдмэл таны амьдралыг сүйрүүлэх юм биш биз?

Сүүлийн үед Semaglutide – Ozempic болон Wegovy гэх нэрийн дор зарагдаж буй тураах эм бэлдмэлд АНУ, ОХУ-д эрчээ авч буй гэнэ. Тус эм бэлдмэл нь цусан дахь сахрын хэмжээг зохицуулах замаар чихрийн шижин өвчнийг эмчлэг зорилгоор бүтээгдсэн аж. Өөрөөр хэлбэл тус эм нь хүний хоолны дуршлыг бууруулан, цатгалан мэдрэмж төрүүлдэг юм байна. Энэ нөлөө нь жингээ хасах хүсэлтэй хүмүүсийн дунд алдаршаад буй нь энэ.

Эдгээр эм бэлдмэлүүдийг хэрэглэснээр дотор муухайрах, өтгөн хатах, толгой эргэх, бөөлжих, суулгах мөн жингээ хассаны улмаас үс унах зэрэг гаж нөлөөнүүд илэрч болох ба ховор тохиолдолд бөөрний дутагдал, нойр булчирхайн үрэвсэл, гэдэсний түгжрэл үүсэж болно гэнэ. Үүний зэрэгцээ хамгийн том хүчин нөлөө нь тэд таны баяр баяслыг үгүй хийдэг.

Учир нь GLP-1 эм нь тархины урамшууллын хэлхээг өөрчилдөг юм байна. Өөрөөр хэлбэл тархинд ялгарах допаминд нөлөөлж хоол идэх үед шагнагдсан, урамшууллын мэдрэмжийг үгүй хийдэг байна. Чингэснээр нэн нь зөвхөн хоол идэх дуршилд нөлөөлөөд зогсохгүй амьдралаас авах таашаалуудад нөлөөлж буй талаар тус эмийг судалдаг эрдэмтэд хэлэлцээд байна.

The Atlantic сэтгүүлд нийтэлсэн нийтлэлд нэгэн эмэгтэйн жишээг эш татсан ба тус эмэгтэй тураах эм бэлдмэл хэрэглэснээр хоол идэх дуршил нь дэлүүр хэсэх хүсэл, гадуур найзуудтайгаа уулзах тэр ч бүү хэл секс хийх хүсэлтэй нь хамт одсон гэнэ. Тэрээр “амьдралдаа анх удаа ийм хүсэл тэмүүлэлгүй, унтарсан байж үзлээ” хэмээжээ. Мөн өөр нэг санаа зовоосон асуудал нь юу вэ гэвэл тус эмийг хэрэглэхээ больсны дараа жингийн хувьд эргээд нэмэгддэг ба донтолттой адил нөлөөлдөг гэнэ.

Тэгэхээр таашаалтай амьдралыг сонгох эсэх нь таны сонголт буй за.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.