UBLife Logo
Спорт

Робин ван Перси дасгалжуулагчийн хувиар “АЗ Алкмаар”-т 9:1 харьцаатай хожигдов

У.Чинзориг
У.Чинзориг
Робин ван Перси дасгалжуулагчийн хувиар “АЗ Алкмаар”-т 9:1 харьцаатай хожигдов

Нидерландын шигшээ баг болон “Арсенал”, “Манчестер Юнайтед” клубүүдэд замналынхаа гялалзсан он жилүүдийг өнгөрүүлсэн Робин ван Перси хөлбөмбөгийн дасгалжуулагч болж, өдгөө “Херенвен” клубийг удирдаж байгаа билээ.

Тэрбээр бямба гарагт тус клубийг удирдан дөрөв дэх тоглолтодоо оролцсон ч, том хожигдол хүлээлээ.

Тоглолтын 4дэх минутад “АЗ Алкмаар”-ын тоглогч Свен Мижнанс тооны харьцага нээсэн ч, “Херенвен”-ээс Луук Брауверс 19 дэх минутад тоглолтыг тэнцүүлсэн юм.

Гэвч энэ мөчөөс эхлэн тоглолтын хувь заяа бүхэлдээ “АЗ Алкмаар”-ын тал руу эргэсэн. Учир нь “Тоттенхэм” клубт тоглож байсан 22 настай Трой Парротт удаах дөрвөн гоолыг оруулав.

Улмаар тоглолтын сүүлчийн 20 минутад нэмж дөрвөн гоолыг хаалгандаа алдсан “Херенвен” 9:1 харьцаатай ялагдлаа.

Харин тэдний өрсөлдөгч “АЗ Алкмаар”-ийн хувьд, түүхэн дэх хамгийн том хожлоо тунхагласан нь энэ.

Ван Перси “Херенвен”-ийг удирдсан эхний дөрвөн тоглолтодоо ердөө ганцхан хожиж, одоогоор дөрвөн оноотойгоор лигийнхээ 12-р байрт бичигдэж байна.

Ван Перси “Арсенал"-д тоглож байх үедээ “Манчестер Юнайтед” клубт 8:2-оор хожигдож байсан бол дасгалжуулагчийн хувиарх хамгийн том ялагдлаа хүлээсэн нь энэ байлаа.

Хөлбөмбөгийн түүхэн дэх агуу дасгалжуулагчид болох Алекс Фергусон болон Арсен Венгер нарын удирдлагад суралцсан Ван Персигийн шинэ ажлын эхлэл харин тийм ч сайнгүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“ПСЖ” клуб Салахын төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж байна | Баасан гарагийн хов жив

“ПСЖ” клуб Салахын төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж байна | Баасан гарагийн хов жив

Норвегийн 24 настай довтлогч Эрлинг Хааланд “Манчестер Сити”-тэй шинэ гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байгаа ч, гэрээндээ 100 сая фунтийн чөлөөлөх заалт оруулахыг хүсч буй нь эл хэлэлцээрийг мухардмал байдалд хүргэжээ.