UBLife Logo
Спорт

ISU: Дайныг дэмждэг Камила Валиеваг тэмцээнд оруулахгүй

ISU: Дайныг дэмждэг Камила Валиеваг тэмцээнд оруулахгүй

Олон улсын тэшүүрийн холбооноос (ISU - International Skating Union) ОХУ-ын уран гулгалтын одод болох Камила Валиева, Марк Кондратюк, бүжгийн хос Александра Степанова, Иван Букин нарыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа.

Камила Валиева допингийн хэргээр сонссон 4 жилийн хоригоо дуусгаад энэ жил их спортод эргэн ирээд байсан билээ. Гэвч Олон улсын тэшүүрийн холбоо түүнийг олон улсын тэмцээнд оролцох бололцоогүй гэж үзсэн байна. Учир нь түүний олон нийтийн сүлжээ, хэвлэл дээр гарч байгаа мэдээллийг шалган үзээд Украины дайныг дэмждэг гэсэн дүгнэлт гарсан байна. Камила Ерөнхийлөгч Путинтэй хамт зураг авхуулж, Засгийн газрын зохион байгуулсан арга хэмжээнд байнга оролцдог гэж холбооноос мэдээлжээ.  

Камила Валиева, Марк Кондратюк, Александра Степанова, Иван Букин нар Спортын арбитрын шүүхэд гомдол мэдүүлэхээр болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...