Өнөөдөр 2024.11.14. Билгийн тооллын 13. Монгол эх оронд маань нар 07 цаг 57 минутад мандлаа. 17 цаг 16 минутад жаргана. Он дуусахад 47 өдөр үлдлээ.
Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 3 хэм дулаан, шөнөдөө -3 хэм хүйтэн.
Өнөөдөр Олон улсын чихрийн шижинтэй тэмцэх өдөр, Дэлхийн тахианы өдөр, Олон улсын тeмпpaнильo дарсны өдөр бол АНУ-д Охидын өдөр, Мэс заслалын сувилагчдын өдөр, Иранд Номын өдөр, Колумбид Эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглэж байна.
Энэ өдөр Ир Британийн Эзэн хаан Карл, Хорватын теннисчин Борна Чорич, Францын жүжигчин Ольга Куриленко, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс, Хятадын найруулагч Чжан Имоу нарын алдартнууд төржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1901 - Австрийн эмч Карл Ландштейнер цусыг А, В, 0 гэсэн гурван бүлэгт хуваажээ.
1908 - Альберт Эйнштейн гэрлийн квант онолоо танилцууллаа.
1930 – Японд Ерөнхий сайд Хамагүчигийн амь насанд халдав.
1991 – Ханхүү Нородом Сианук 13 жилийн дараа Камбожид эргэн ирж, Түр засгийн газрыг толгойллоо.
2002 – Аргентин улс дефолт зарлалаа.
2016 – Шинэ Зеландын Каикоурд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов.
Өнөөдөр үс засуулвал жаргал ирнэ.
Эл өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахыг цээрлэх хэрэгтэй. Харин найз нөхдийг түшиж, элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, бясалгал хийх, доодсыг асрах, өглөг хандив өргөх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.
Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.