Судалгаагаар гэртээ муур тэжээх нь сэтгэл санааны хувьд романтик хамтрагчтай байхтай төстэй эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Муур тэжээх нь стрессийг бууруулж, ганцаардлыг багасган, сэтгэл санааг дээшлүүлдэг байна.

Муурны зөөлөн хүрэлт, дулаан оршихуй нь хүний биед окситоцин гэх хайр, итгэлийн дааврын ялгарлыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь романтик харилцаанд мэдрэгддэг сэтгэл ханамжтай төстэй мэдрэмжийг төрүүлдэг аж.

Түүнчлэн, муур тэжээх нь зүрхний эрүүл мэндийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулдаг болохыг судалгаанууд харуулжээ.
Та хайртай мууртайгаа цуг байхдаа илүү дотно, тайван амгалан, өөр мэдрэмж авдаг бол ийм л учиртай юм байна шүү.
