UBLife Logo
Спорт

Трамп, Путин хоёр АНУ, ОХУ-ын хоккей, бөхийн тэмцээн зохион байгуулна

Трамп, Путин хоёр АНУ, ОХУ-ын хоккей, бөхийн тэмцээн зохион байгуулна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярьж, дэлхийд болж байгаа дайн дажин, олон улсын байдлаас гадна спортын талаар ярилцсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгч В.Путин хоёр улсын хооронд хоккейн тэмцээн зохион байгуулах санал тавьсныг Трамп шууд хүлээн авчээ. Гэхдээ одоогийн байдлаар ямар тэмцээн хийх, хэн тоглох вэ гэдэг тодорхойгүй байгаа юм. Магадгүй АНУ, ОХУ-ын шигшээ багууд халз үзэлцэх, үгүй бол НХЛ, КХЛ лигийн шилдгүүдийн тулаан байж болох юм.  

Харин бөхийн төрөлд бол ойлгомжтой. Арван жинд хамгийн шилдгүүдээ гаргаад халз барилдахад болно. ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили энэ талаар “Үнэнийг хэлэхэд спортын бусад төрлийн холбоодоос ялгаатай нь манай хоёр улсын бөхийн холбоо тун найрсаг, дотно харилцаатай. Хоригийн үед ч бид холбоогоо таслаагүй. Манай холбооноос АНУ, ОХУ-ын чөлөөт бөх, сонгомол барилдааны шигшээ багийн халз барилдаан явуулах талаар хэлэлцээ хийж эхэлсэн. Өмнө нь АНУ, ЗХУ гэсэн хоёр орны бөхийн багийн халз барилдаан их сонирхол татдаг байлаа. Одоо бид энэ уламжлалаа сэргээнэ” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.