UBLife Logo
Спорт

“Миннесота” Стефен Көрригүй “Голден Стэйт”-ийг бут ниргэв

“Миннесота” Стефен Көрригүй “Голден Стэйт”-ийг бут ниргэв

Өнөөдөр өглөө АНУ-ын Миннеаполисын “Таргет-центр” аренад НБА лигийн Баруун конференцийн плей-оффын хоёрдугаар шатны нэг тоглолт явагдлаа. “Миннесота” баг “Голден Стэйт”-ийг 117:93 харьцаатай буулган авч, цувралыг 1:1 болгон тэнцүүллээ. “Голден Стэйт” багийн лидер Стефен Көрри эхний тоглолтод гэмтсэн тул энэ удаад талбайд гарсангүй. Тоглолтын хамгийн их оноог “Миннесота”-гийн Жулиус Рэндл авсан бөгөөд тэрээр 24 оноо, 11 дамжуулалтаар дабл-дабл толилууллаа.

Цувралын 3 дахь тоглолт тавдугаар сарын 11-нд Сан-Францискод болно.

НБА

Плей-офф, хоёрдугаар шат

Миннесота – Голден Стэйт 117:93 (29:15, 27:24, 29:26, 32:28)

Target Center

Миннесота: Рэндл (24 + 7 сам + 11 дам), Эдвардс (20 + 9 сам), Макдэниэлс (16), Конли (6), Гобер (5 + 9 сам) – гараа; Александер-Уокер (20), Рид (11), Дивинченцо (9), Майнотт (2), Миллер (2), Шэннон (2), Кларк (0), Гарза (0).

Голден Стэйт: Батлер (17 + 7 сам), Хилд (15), Подземски (11 + 6 дам), Др. Грин (9), Пост (0) – гараа; Куминга (18), Жексон-Дэвис (15), Нокс (3), Муди (3), Ки (2), Сантос (0), Пэйтон II (0), Луни (0), Спенсер (0).

Цувралын харьцаа – 1-1.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.