UBLife Logo
Спорт

Япон хамгийн түрүүнд 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ авлаа

Япон хамгийн түрүүнд 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ авлаа

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн жил гаруйхны дараа, тодруулбал 2026 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-ны хооронд явагдах билээ.

Анх удаагаа 48 улсын шигшээ баг оролцоно, анх удаагаа ДАШТ гурван улсын газар, нутагт болно, АНУ, Канад, Мексик гээд.

Мэдээж зохион байгуулагч орнууд буюу АНУ, Канад, Мексикийн хөлбөмбөгчид ДАШТ-д шууд оролцох эрхтэй.

Харин үлдсэн 45 эрхийн төлөөх тив, тивийн урьдчилсан шатны тэмцээн өрнөж буй бөгөөд хамгийн анхны эрхийг авсан баг нь Японы хөлбөмбөгийн шигшээ баг боллоо.

"Хөх самуурайнууд" Азийн бүсийн урьдчилсан тэмцээний гуравдугаар шатны "С" хэсэгт Австрали, Бахрейн, Саудын Араб, Индонез, БНХАУ-ын багтай өрсөлдөж буй бөгөөд өнөөдөр Бахрейны шигшээг 2:0-ээр хожсоноор гурван тойргийн өмнө энэ хэсгээс шалгарах хоёр багийн нэг нь болох нь баталгаатай болж, ийн хойтон жил Хойд Америкийг зорих "Алтан гэрэгэ"-ээ авлаа.

Японы хөлбөмбөгчид анх 1998 онд ДАШТ-д оролцсоноосоо хойш тасралтгүй 8 дахь удаагаа хүч үзэх эрхээ авч байгаа бөгөөд дөрвөн удаа шилдэг 16-д шалгарч байв.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.