UBLife Logo
Спорт

Озэки асан Асанояма санданмэд түрүүллээ

Озэки асан Асанояма санданмэд түрүүллээ

Японы Осака хотноо болж байгаа мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн өндөрлөхөд хоёр хоног үлдлээ.

Өнөөдөр санданмэ зиндааны барууны 21 дэх бөх, озэки асан Асанояма санданмэгийн толгой бөх Чиёоогаг ёрикири мэхээр ялж, санданмэд түрүүллээ. Өнгөрсөн оны Нагоя башёд  зүүн өвдгөндөө хүнд гэмтэл авч, мэс засал, нөхөн сэргээх эмчилгээний улмаас гурван ч тэмцээнийг өнжөөд байсан билээ.

Озэки байсан хүн ч гэсэн доод зиндааны түрүүдээ сэтгэл хангалуун “Өдий хүртэл хүрээд ирсэн маань ганц миний хүч биш. Олон хүний тусламж, дэмжлэг байлаа. Долоохон өдөр барилдсан ч дохёнд гарах болгондоо сэтгэлийн таашаал эдэлж байлаа. Ялахгүй бол болохгүй гэсэн дарамт дор барилдаж түрүүлсэндээ баяртай байна” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

Асанояма ирэх башёд макүшитагийн 15 хүртэл банцүкэ дэвшинэ. 7 даваад түрүүлбэл буцаад сэкитори болох боломжтой.  

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.213.57.206
Энэ залуу чинь японы сумогийн их аврага л байх хүү байгаа юм.даанч олон саад дайраад байх юм. Одоо нэг аятайхан байвал дээд зиндааг баясгах л бөх дөө. Амжилт хүсье!
ЗОЧИН\47.129.128.240
ЗОЧИН\47.129.128.240