UBLife Logo
Спорт

Иман Хелиф 2028 оны олимпод түрүүлэх зорилготой

Иман Хелиф 2028 оны олимпод түрүүлэх зорилготой

Парис-2024 олимпын наадмын эмэгтэй боксын төрөлд түрүүлсэн, Алжирын боксчин Иман Хелиф 2028 оны Лос-Анжелесийн олимпод түрүүлэх зорилготой байгаагаа мэдэгдлээ. Өнгөрсөн жил түүний алтан медаль спорт сонирхогчдыг талцуулж, дэлхий тэр чигээрээ Иман эмэгтэй хүн эсэх талаар маргалдсан билээ. Гэвч ОУОХ-ноос түүнийг олимпод оролцуулах зөвшөөрөл өгсөн, Иман ч илт давуу ялсан. Зарим өрсөлдөгч нь шууд буун өгч, нэг хэсэг нь түүнийг трансжендер гэж шүүмжилсэн ч алжир бүсгүй огт тоогоогүй.  

Иманыг 2023 оны ДАШТ-д оролцож байхад нь IBA холбооноос шинжилгээгээр ХY‑хромосомтой хэмээн хасаж байсан. Харин IBA холбоотой дайсагналцаж байсан ОУОХ түүнийг олимпод орохыг зөвшөөрч байсан юм.

Гэхдээ Иманы 2028 оны олимпод оролцох мөрөөдлийг Ерөнхийлөгч Дональд Трамп үгүй хийж магадгүй. Учир нь Трамп албан тушаалдаа ороод анхны өдрөө “Дэлхийд эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйс л бий” гэж мэдэгдсэн. Мөн хүйсээ солиулсан эрчүүдийг эмэгтэйчүүдийн тэмцээнд орохыг хориглож, Лос-Анжелесийн олимпод трансжендерүүдийг оролцохыг хориглоно, “ОУОХ эсэргүүцвэл Лос-Анжелес хотод олимп хийлгэхгүй” гэж ярьж байсан билээ.

Харин Иман Хелиф сэтгүүлчдэд “Би трансжендер биш гэдгээ шууд хэлье. Би эмэгтэй хүн, эмэгтэй төрөлдөө оролцох эрхтэй. Миний зорилго бол Лос-Анжелест олимпын хошой аварга болох. Би аварга цолоо бүх чадлаараа хамгаалах болно” гэж хэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.