UBLife Logo
Спорт

Тэрүнофүжи Исэгахама дэвжээг, Исэгахама ояката Миягино нэрийг авна

Тэрүнофүжи Исэгахама дэвжээг, Исэгахама ояката Миягино нэрийг авна

Мэргэжлийн сүмогийн цөөхөн хэдэн их аваргын нэг, 69 дэх ёкозүна Хакүхо буюу Миягино ояката сүмо бөхийн холбооноос гарах мэдээ гадаад, дотоодын хэвлэлийн анхаарлын төвд байна.

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр мэдэгдэл хийж, түүнийг зургаадугаар сарын 9-нөөр төгсгөл болгон, холбооноос гарах болсныг зарлалаа. Мөн өнөөдөр болсон Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Миягино дэвжээний бөхчүүдийг Исэгахама дэвжээний харьяанд үргэлжлүүлэн  байлгахаар санал нэгтэй шийдвэрлэснээ мэдэгдсэн.

Ирэх долоодугаар сард 65 нас хүрч, тэтгэвэрт гарах болоод байсан Исэгахама ояката энэ сарын 9-нөөс Миягино нэрийг авч, Исэгахама дэвжээнд туслах оякатагаар үлдэх болсон байна. Харин Исэгахама дэвжээг ёкозүна асан Тэрүнофүжи өвлөн авахаар шийдэгджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
4
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.