Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Одоогийн байдлаар эрэгтэй 3, эмэгтэй 3 жингийн медальтнууд тодроод байна. Багийн дүнгээр Японы баг 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтай тэргүүлж байна. Манай улсаас эрэгтэй 60 кг-ын жинд барилдсан К.Ёолк хүрэл медаль хүртсэн билээ. Монголын баг нэг хүрэл медальтайгаар 9-14 дүгээр байрт бичигдэж байна. Өнөөдөр эрэгтэй 81 кг, эмэгтэй 63 кг жингийн барилдаантай. Манайхаас эрэгтэй 81 кг-д Ази болон Далайн орнуудын залуучуудын АШТ-ий үзүүр бөх О.Шинэбаяр, эмэгтэй 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэлтэй, Азийн аварга Л.Энхрийлэн, Азийн АШТ-ий иж бүрэн медальтай Б.Ганхайч нар барилдана.
ДАШТ-ий багийн дүн (6-р сарын 15-ны байдлаар)
1. Япон — 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл.
2. Франц — 1 – 1 - 1.
3-4. Гүрж — 1 алт.
3-4. Итали — 1 алт.
5-6. Бразил — 1 мөнгө, 1 хүрэл медаль.
5-6. Тажикистан — 1 мөнгө, 1 хүрэл.
7-8. Казахстан — 1 мөнгө.
7-8. Косово — 1 мөнгө.
9-14. Унгар — 1 хүрэл.
9-14. Герман — 1 хүрэл.
9-14. Испани — 1 хүрэл.
9-14. Монгол — 1 хүрэл.
9-14. АНЭУ — 1 хүрэл.
9-14. ОХУ — 1 хүрэл медаль.