UBLife Logo
Спорт

Б.Гончигсүрэн ДАШТ-ий VII байрт шалгарлаа

Б.Гончигсүрэн ДАШТ-ий VII байрт шалгарлаа

Унгарын Будапешт хотноо явагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий сүүлчийн өдрийн барилдаанууд ид өрнөж байна.

Өнөөдөр татамид эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн бөхчүүд хүч сорьсон юм.

Эрэгтэйчүүдийн +100 кг-д зодоглосон Азийн наадмын үзүүр бөх, Азийн АШТ-ий хошой хүрэлтэй Б.Гончигсүрэн эхний тойрогт гоц мөргөлөө.

Тэрбээр Египетийн тамирчин, Африкийн хошой аварга Мохамед Аборакия, Японы бөх, Азийн аварга Хёга Ота нарыг давж шигшээ наймд шалгарсан.

Гэвч “Парис-2024” олимпын хүрэл медальт Темур Рахимовыг оноогоор хожиж байгаад даралтаар ялагдав. Улмаар дагах барилдаанд Оросын тамирчин, “Токио-2020” олимпын хүрэл, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Тамерлан Башаевт унаснаар ДАШТ-ийг VII байраар дуусгалаа.

Өдгөө 25 настай Б.Гончигсүрэн Насанд хүрэгчдийн ДАШТ-д дөрөв дэхиэ оролцсон нь энэ юм.

Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд барилдсан Азийн АШТ-ий мөнгө, хүрэлтэй, Азийн наадмын хүрэл медальт А.Адьяасүрэн, Мастерсийн хүрэлтэй, Нидерландын Карен Стивенсонд ялагдаж, мултарсан.

Өдгөө 25 настай А.Адьяасүрэн Насанд хүрэгчдийн ДАШТ-д тав дахиа зодоглосон нь энэ боллоо.

Жүдо бөхийн ДАШТ маргааш багийн барилдаанаар үргэлжилнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.