Олимпын хошой аварга Абдулрашид Садулаев Москвад болсон чөлөөт бөхийн УАШТ-ий үеэр холимог тулааны UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайттай утсаар ярьсан нь олны анхаарлыг татсан. Зарим мэргэжилтэн түүнийг холимог тулаанд шилжих нь гэж хүртэл бичсэн юм.
Харин тэмцээний дараа долоо дахь улсын аваргын алтан медалиа зүүгээд Орос Танк “Тиймээ, би Дана Уайттай ярьсан, гэхдээ холимог тулаанд орох бодолгүй байна. Хабиб хамт байсан. Тэдэнд яаж ялах нь чухал биш гол нь үр дүн чухал санагдсан. Миний хувьд ирэх есдүгээр сарын 13-21-нд Загребт болох ДАШТ-д оролцмоор байна. Виз гарна гэж найдаад бэлтгэлээ хийж байна. Би энэ жил визнээс болоод Европын АШТ-д ороцож чадаагүй” гэж ярилаа.
Абдулрашид Садулаевыг Украины дайныг дэмжсэн хэмээн Европын холбооны улсуудад очихыг нь 59 сараар хаасан гэсэн мэдээ гарсан билээ. ОХУ-ын Спорт бөхийн холбооноос ГХЯ-аараа дамжуулан, түүнд виз гаргуулах гэж хөөцөлдөж байна.
ОХУ-ын АШТ, 97 кг:
1. Абдулрашид Садулаев (Дагестан).
2. Магомед Курбанов (Дагестан).
3. Асланбек Сотиев (Москва), Сослан Жагаев (Москва).
Садулаев —олимпын хошой аварга (2016, 2020), дэлхийн 6 удаагийн аварга (2014, 2015, 2018, 2019, 2021, 2024), Европын 4 удаагийн аварга (2014, 2018, 2019, 2020).