Улс үндэстэн болгон өөрийн гэсэн бахархалтай. Статистик, тоо баримт ухаад байвал ямар ч орон юугаараа ч юм дэлхийд тэргүүлж л байгаа. Гэхдээ энэ удаад бид улс орнуудын дэлхийд тэргүүлдэг өвөрмөц, хачирхалтай зүйлүүдийг жагсааж байна. Монгол орон маань ч бас багтсан байгаа шүү.
Аргентин: Адууны мах боловсруулалтаар тэргүүлдэг.
Армени: Хуурамч софт хууль бусаар хамгийн их хэрэглэдэг.
Беларус: Уусан архины нэг хүнд оногдох хэмжээ нь дэлхийд тасархай.
Бельги: Бэлэн бус гүйлгээг хамгийн их хийдэг орон.
Бермуд: Хамгийн үнэтэй талхтай – ширхэг нь 17500 төгрөг орчим.
Ботсвана: Хамгийн их алмааз олборлосон газар.
Болгар: Хүүхэд асрахад өгдөг хамгийн урт амралттай - 410 өдөр.
Мьянмар: Хандив өгдөг хүмүүсийн тооны харьцаа хамгийн өндөр.
Бурунди: Хамгийн үнэтэй тамхи – хайрцаг нь 60 мянган төгрөг.
Канад: Нэг хүнд оногдох пончикийн тоо хамгийн их.
Чад: Хамгийн эрүүл хоолны дэглэмтэй улс.
Чили: Хамгийн их зэс олборлодог.
Хятад: Хамгийн олон хакер довтолгоо хийдэг.
Колумби: Хамгийн аз жаргалтай иргэдтэй.
Кот-д'Ивуар: Какао үйлдэрлэлээр дэлхийд тэргүүн.
Хорват: Нэг хүнд оногдох элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын тоо хамгийн өндөр.
Куба: Нэг хүнд оногдох эмчийн тоо хамгийн өндөр.
Эквадор: Хамгийн олон төрлийн байгалийн бүс, нутгуудтай.
Египет: Хамгийн хөвсгөр эмэгтэйчүүд энд байдаг.
Эстони: Нэг хүнд оногдох стартапын тоо хамгийн өндөр.
Франц: Хамгийн их виски уудаг.
Грек: Хамгийн их бяслаг хэрэглэдэг орон.
Гренланд: Төсвийн ихэнхээ иргэдийн татвараар бүрдүүлдэг орон.
Унгар: Хамгийн олон порно киноны жүжигчинтэй.
Ирланд: Хөдөлмөрийн нөхцөл хамгийн сайн.
Итали: Киви хамгийн их гаргадаг улс.
Япон: Хамгийн олон 3 одтой ресторантай улс.
Казахстан: Хамгийн их уран олборлодог орон.
Латви: Эрчүүд нь эмэгтэйчүүдээс хамгийн цөөхөн орон.
Ливан: Илүүдэл жинтэй хүүхдийн тоогоор тэргүүлдэг - 22,4%.
Люксембург: Хамгийн аюулгүй орон.
Монгол: Хамгийн олон үлэг гүрвэлийн яс олдсон улс.
Нидерланд: Хамгийн их кофе уудаг.
Нигер: Хүүхдийн үхэл хамгийн их орон.
БНАСАУ: Нэг хүнд оногдох цэргийн тоо хамгийн өндөр.
Норвеги: Хамгийн их пицца иддэг.
Папуа - Шинэ Гвиней: Хамгийн олон үндэстэн ястан, хэлтэй орон.
Филиппин: Хүн амд оногдох олон нийтийн сүлжээний ашиглагчийн тоо хамгийн өндөр.
Катар: Нэг хүнд оногдох саятны тоо хамгийн өндөр.
Руанда: Парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь хамгийн өндөр.
Серби: Хамгийн тамхичин орон.
Свазиленд: Хамгийн олон ДОХ-ын халдвартай хүнтэй.
Швед: Поп хөгжмийг хамгийн их экспортолдог орон.
Тайвань: Нэг хүнд оногдох зохиогчийн эрхийн тоогоор тэргүүлдэг.
Танзан: Ажил хийдэг эмэгтэйчүүдийн хувь хамгийн өндөр - 88,1%.
Таиланд: Будаа экспортоор тэргүүн.
Уганда: Нэг хүнд оногдох бизнес эрхлэгчийн тоогоор тэргүүлдэг.
Украин: KFC ресторан хамгийн олон.