UBLife Logo
Дэлхий

Монгол хүчирхэг паспорттой орны жагсаалтад 72-т бичигджээ

Монгол хүчирхэг паспорттой орны жагсаалтад 72-т бичигджээ

“Henley & Partners” компаниас 2025 оны хамгийн хүчирхэг паспортын чансааг гаргалаа. Henley Passport Index хэмээх нэртэй энэ чансааг Олон улсын агаарын тээврийн холбооны (IATA) албан ёсны баримт дээр тулгуурлан гаргадаг билээ. 2006 оноос эхэлсэн энэ чансаа дэлхийн 197 орны иргэдийг жуулчлалын 227 чиглэлд хэрхэн зорчдогоор харьцуулан гаргадаг юм.

Энэхүү чансаанд Монгол Улсын паспорт 72 дугаар байр эзэллээ. Монголчууд виза бүрдүүлэлгүйгээр дэлхийн 65 оронд аялаж болох гэнэ.

Паспортын чансаанд Сингапур улс тэргүүллээ. Тус улсын иргэд 193 оронд визгүй зорчдог байна. Сингапурын дараа 190 оронд визгүй аялдаг Япон, Өмнөд Солонгос оржээ.

Хамгийн хүчирхэг паспорттой орнууд

1. Сингапур (193 орон)

2. Япон, Өмнөд Солонгос (190)

3. Дани, Финланд, Франц, Герман, Ирланд, Итали, Испани (189)

4. Австри, Бельги, Люксембург, Нидерланд, Норвеги, Португал, Швед (188)

5. Грек, Шинэ Зеланд, Швейцар (187)

Хамгийн цөөн орнуудад визгүй зорчдог орнууд

96. Пакистан (32 орон)

96. Сомали (32)

96. Йемен (32)

97. Ирак (30)

98. Сири (27)

99. Афганистан (25)

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.