Тувачууд бол Соёны нуруугаар голлон нутагладаг угсаатан. Тэд одоо ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад голлон амьдарч байна. Тагна Тува, Соён Тува гэж хоёр хуваагддаг. Одоогийн тувачууд нь Сибирийн Түрэг овгууд болон Монголчуудтай холилдон бий болсон байна. Буддын шашин шүтдэг цорын ганц түрэг угсаатан гэх нь бий. Ингээд хамгийн үзэсгэлэнтэй 10 тува бүсгүйг танилцуулж байна.
10. Чаяна Тумей - "Краса России 2015" уралдааны финалд шалгарч, "Краса России Востока" хэргэм хүртсэн. 2015 онд Москвагийн Мисс уралдаанд хоёрдугаар байр эзэлж, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн.

9, Айдызана Иргит - Виктор Кок-оолын нэрэмжит Тувагийн үндэсний хөгжимт драмын театрын жүжигчин. 2017 онд Москвагийн М.С. Щепкины нэрэмжит театрын их сургууль дүүргэсэн.

8, Ариана Ахметова - модель, Face of Asia 2022 уралдааны шилдэг аравт багтсан. 2023 оны ОХУ-ын Мисс тэмцээний шилдэг 20-д орсон. 2024 оны Монгол үндэстний гоо бүсгүйн тэмцээний хоёрдугаар байрны эзэн.

7, Валерия Чикчит - "Мисс Россия 2014" тэмцээний финалд шалгарсан. Аав нь тува, ээж нь герман хүн.

6, Наталья Пирожкова – Тувагийн үндэсний дуу бүжгийн “Саяны” хамтлагийн дуучин. Кемеровын Соёл, урлагийн их сургуулийг дуулаач мэргэжлээр төгссөн. 2016 онд "Мисс Азия-Сибирь" уралдааны дэд мисс. Аав нь орос, ээж нь тува.

5, Долгармаа Ондар - Дангына-2012 (дэд мисс), Мөн Мисс Центр Азии 2012, Дангына Москвы 2015 уралдаануудын ялагч, Сибирская краса-2016 (дэд мисс).

4, Шенне Балчыр – дуучин. 2021 онд ОХУ-ын “Шинэ од” уралдаанд Туваг төлөөлсөн.

3, Норгьянма Монгуш - модель, "Мисс Россия 2018" уралдааны ард түмний санал асуулгын ялагч. Мисс Кызыл 2014, Дангына Республики Тыва 2014, Дангына Москвы 2016, Мисс Азия Россия 2016 уралдааны Тэргүүн мисс.

2, Хемермаа Сайзан-оол - Виктор Кок-оолын нэрэмжит Тувагийн үндэсний хөгжимт драмын театрын жүжигчин. 2017 онд Москвагийн М.С. Щепкины нэрэмжит театрын их сургууль дүүргэсэн.

1, Хамгийн үзэсгэлэнтэй тува бүсгүй Чечена Кыргыс - модель, БНСУ-д болсон "Face of Asia 2020" уралдааны тэргүүн мисс. Дангына Республики Тыва 2012, Мисс Центр Азии 2012 уралдаанд түрүүлсэн.
