Хятадын жүжигчин Чжан Иян найз бүсгүйнхээ амийг хороосон хэргээр цаазаар авхуулсан байна. Тэрээр 2022 оны хоёрдугаар сард бүсгүйг мэхлэн, ойд аваачжээ. Урьд өдөр нь бүсгүй түүнээс салж байгаагаа хэлээд байв. Ингээд эзгүй ойд Иян бүсгүйн амийг хөнөөсөн юм. Тэрээр биеэ барьж чаддаггүй, үе үе ухаан балартах өвчтэй байсан бөгөөд амиа хорлоно гэж айлган сүрдүүлсээр бүсгүйг удаан хугацаанд дэргэдээ байлгаж чаджээ. Гэвч эмэгтэйн тэсвэр барагдаж, дахин хамт байж чадахгүй гэдгээ хэлсэн байна.
Цагдаа нар түүнийг удалгүй баривчилсан бөгөөд Шэньсу мужийн Сяньян хотын Ардын шүүхээс цаазаар хороох ял оноогоод байв. Өнөөдөр Хятадын цахим сүлжээнд гарсан мэдээгээр Чжан Ияныг буудаж, цаазын ялыг гүйцэтгэжээ. Хятадын түүхэнд шоу бизнесийн салбарын хүнийг цаазалсан анхны тохиолдол энэ болжээ.